Neoplasms of haematopoietic or lymphoid tissues
Ясны чөмөг, захын цус, тунгалгийн булчирхай ба дэлүүнд (цус төлжүүлэх буюу тунгалгийн тогтолцооны эрхтэн) байдаг цус төлжүүлэх буюу тунгалгийн эсээс үүсдэг хавдар. Цус төлжүүлэх буюу тунгалгийн эсийн хавдар нь цусаар тархах, хавдар шууд нэвчих буюу зангилааны гаднах тунгалгийн эд хавдар болж хувирах замаар бусад анатомийн байршлыг (жишээ нь төв мэдрэлийн тогтолцоо, ходоод-гэдэсний зам) мөн хамарч болно. Хамгийн түгээмэл хэлбэр нь лейкозын төрөл бүрийн хэлбэр, Хожкины ба Хожкины бус лимфом, чөмөгний эсийн төлжилт хавдар ба миелодисплазийн хамшинжүүд юм.
Тодорхойлолт
Цочмог миелолейкоз нь захын цус ба ясны чөмөгт миелоид бласт клоноор олшрохоор илэрнэ. Эмнэлзүйн илрэл нь халуурах, цайрах, цусбагадал, цус алдалт ба дахилтат халдвар юм.
Acute myeloid leukaemia is characterised by clonal expansion of myeloid blasts in the peripheral blood and bone marrow. Clinical manifestations are fever, pallor, anaemia, hemorrhages and recurrent infections.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хэлбэр зүйн шалгуураар тодорхойлсон цочмог миелолейкозыг давтагдах генетикийн гажиг, өмнө нь миелодисплазийн хамшинж буюу миелодисплазийн/чөмөгний эсийн төлжилт хавдартай байсан өгүүлэмж, эсвэл цитотоксик хими эмчилгээ ба/буюу туяа эмчилгээ хийлгэсэн өгүүлэмж байхгүй тохиолдолд л ингэж ангилна.
Acute myeloid leukaemias specified by morphological criteria should only be classified as such, if recurrent genetic abnormalities, prior history of a myelodysplastic syndrome or myelodysplastic/myeloproliferative neoplasm, or history of cytotoxic chemotherapy and/or radiotherapy are absent.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Нейтрофил ба моноцитын урьдал эсийн аль аль нь төлжихөөр илэрдэг цочмог лейкоз.
An acute leukaemia characterised by the proliferation of both neutrophil and monocyte precursors.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Миелобластын цочмог лейкоз (AML) (энэ нэр томьёог үзнэ үү) нь цагаан эсийн миелоид урьдал эсийн ясны чөмөгний хорт хавдрын бүлэг юм. Миеломоноцитын цочмог лейкоз (AML-M4) нь хүүхдийн AML-ийн түгээмэл хэлбэр юм. Гэсэн хэдий ч энэ байдал ховор бөгөөд хүүхэд насны нийт лейкозын ойролцоогоор 3 %-ийг эзэлдэг, жилд сая хүн тутамд 1.1-1.7 өвчлөл бүртгэгддэг. Шинж тэмдэг нь өвөрмөц бус байж болно: астени, цайрах, халууралт, толгой эргэх ба амьсгалын замын шинж тэмдэг. Илүү өвөрмөц шинж тэмдэгт цус хуралт ба/буюу (их хэмжээний) цус алдалт, цус бүлэгнэлтийн эмгэг (DIC), мэдрэлийн эмгэг ба буйлны хиперплази хамаарна. Оношлох аргад цусны шинжилгээ, цитохимийн, иммунологийн ба цитогенетикийн шинжилгээнд зориулсан ясны чөмөгний соруулга, тархи-нугасны шингэний (CSF) шинжилгээ хамаарна. AML-M4-ийн үед ажиглагддаг өвөрмөц хромосомын гажиг нь inv(16) юм. Эмчилгээнд олон эмийн эрчимжүүлсэн хими засал, сонгосон тохиолдолд ясны чөмөгний аллоген шилжүүлэн суулгалт хамаарна. Гэсэн хэдий ч AML-ийн тавилан муу хэвээр байгаа бөгөөд нийт амьдралт 35-60% байна. AML-M4-тэй, inv(16) гажиг бүхий хүүхдийн тавилан илүү сайн (5 жилийн нийт амьдралт 61%). Энэ хүнд эмгэгийн эдгэрэх магадлалыг нэмэгдүүлэхийн тулд эмчилгээний шинэ арга шаардлагатай.
Acute myeloblastic leukemia (AML) (see this term) is a group of malignant bone marrow neoplasms of myeloid precursors of white blood cells. Acute myelomonocytic leukemia (AML-M4) is a common type of pediatric AML. However, the condition is rare and represents approximately 3 % of all leukemias during childhood and has an incidence of 1.1-1.7 per million per year. The symptoms may be aspecific: asthenia, pallor, fever, dizziness and respiratory symptoms. More specific symptoms are bruises and/or (excessive) bleeding, coagulation disorders (DIC), neurological disorders and gingival hyperplasia. Diagnostic methods include blood analysis, bone marrow aspirate for cytochemical, immunological and cytogenetical analysis, and cerebrospinal fluid (CSF) investigations. A characteristic chromosomal abnormality observed in AML-M4 is inv(16). Treatment includes intensive multidrug chemotherapy and in selected cases allogeneic bone marrow transplantation. Nevertheless, outcome of AML remains poor with an overall survival of 35-60%. Children with AML-M4 carrying the inv(16) abnormality have a better prognosis (61% 5-year overall survival). New therapeutics are required to increase the probability of cure in this serious disorder.
ICD-10-тай харгалзах код