Neoplasms of haematopoietic or lymphoid tissues
Ясны чөмөг, захын цус, тунгалгийн булчирхай ба дэлүүнд (цус төлжүүлэх буюу тунгалгийн тогтолцооны эрхтэн) байдаг цус төлжүүлэх буюу тунгалгийн эсээс үүсдэг хавдар. Цус төлжүүлэх буюу тунгалгийн эсийн хавдар нь цусаар тархах, хавдар шууд нэвчих буюу зангилааны гаднах тунгалгийн эд хавдар болж хувирах замаар бусад анатомийн байршлыг (жишээ нь төв мэдрэлийн тогтолцоо, ходоод-гэдэсний зам) мөн хамарч болно. Хамгийн түгээмэл хэлбэр нь лейкозын төрөл бүрийн хэлбэр, Хожкины ба Хожкины бус лимфом, чөмөгний эсийн төлжилт хавдар ба миелодисплазийн хамшинжүүд юм.
Тодорхойлолт
Цочмог миелолейкоз нь захын цус ба ясны чөмөгт миелоид бласт клоноор олшрохоор илэрнэ. Эмнэлзүйн илрэл нь халуурах, цайрах, цусбагадал, цус алдалт ба дахилтат халдвар юм.
Acute myeloid leukaemia is characterised by clonal expansion of myeloid blasts in the peripheral blood and bone marrow. Clinical manifestations are fever, pallor, anaemia, hemorrhages and recurrent infections.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Дауны хамшинжтэй хүнд тохиолддог миелоид хавдар. Дауны хамшинжтэй хүүхэд ба насанд хүрэгчдэд цочмог лейкозын эрсдэл ихэссэн байдаг. Ялангуяа таваас доош насны Дауны хамшинжтэй хүүхдэд цочмог миелолейкозын тохиолдол онцгой өндөр бөгөөд энэ нь ихэвчлэн мегакариобластын цочмог лейкоз байх ба GATA1 генийн мутацитай холбоотой. Энэ бүлэг эмгэгт мөн нярайд тохиолддог, GATA1 генийн мутацитай холбоотой түр зуурын хэвийн бус миелопоэз хэмээх нэгж хамаарна.
Myeloid neoplasms occurring in individuals with Down syndrome. There is an increased risk of acute leukaemias in both children and adults with Down syndrome. In particular, the incidence of acute myeloid leukaemia in Down syndrome children of less than five years of age is particularly high, it is usually an acute megakaryoblastic leukaemia, and is associated with GATA1 gene mutation. This group of disorders also includes the entity transient abnormal myelopoiesis which occurs in neonates and is associated with GATA1 gene mutation.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
ICD-10-тай харгалзах код