Malignant mesenchymal neoplasms
Ихэвчлэн булчин, өөх, ширхэглэг эд, яс, мөгөөрс ба цусны судаснуудаас үүсдэг, ихэвчлэн түрэмгий явцтай мезенхимийн эсийн хорт хавдар. Сарком хүүхэд ба насанд хүрэгчдийн аль алинд тохиолдоно. Тавилан нь голчлон хавдрын ялгаралтын түвшнээс (зэргээс) хамаарна. Төлөөлөх дэд хэвшинж нь липосарком, лейомиосарком, остеосарком ба хондросарком юм.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Цусны судаснуудын эндотелийн эсээс үүсэх хорт хавдар. Бичил харуурын шинжилгээгээр ихэвчлэн нээлттэй, хоорондоо залгалдсан, салаалсан судасны сувгаар илэрнэ. Судасны сувгийг доторлосон хорт эсүүд ээрүүл буюу эпителиоид хэлбэртэй бөгөөд ихэвчлэн хэт будагдсан бөөмтэй байна. Ангиосарком хамгийн их арьс ба хөхөнд үүснэ. Удаан хугацааны тунгалгийн хавантай өвчтөнд ангиосарком үүсэх эрсдэл нэмэгдсэн байна.
A malignant tumour arising from the endothelial cells of the blood vessels. Microscopically, it is characterised by frequently open vascular anastomosing and branching channels. The malignant cells that line the vascular channels are spindle or epithelioid and often display hyperchromatic nuclei. Angiosarcomas most frequently occur in the skin and breast. Patients with long-standing lymphoedema are at increased risk of developing angiosarcoma.
ICD-10-тай харгалзах код