Malignant mesenchymal neoplasms
Ихэвчлэн булчин, өөх, ширхэглэг эд, яс, мөгөөрс ба цусны судаснуудаас үүсдэг, ихэвчлэн түрэмгий явцтай мезенхимийн эсийн хорт хавдар. Сарком хүүхэд ба насанд хүрэгчдийн аль алинд тохиолдоно. Тавилан нь голчлон хавдрын ялгаралтын түвшнээс (зэргээс) хамаарна. Төлөөлөх дэд хэвшинж нь липосарком, лейомиосарком, остеосарком ба хондросарком юм.
Тодорхойлолт
Умайн их бие, умайн хүзүү, үтрээ ба өндгөвчөөс үүсэх, нэвчин ургадаг мезенхимийн хорт хавдар. Морфологийн шинжээс нь хамааран бага зэргийн буюу ялгаралгүй (өндөр зэргийн) стромын сарком гэж ангилна. Бага зэргийн эндометриоид стромын сарком нь илэрхий атипи ба олон хэлбэршилгүй, эндометрийн стромын эстэй төстэй зууваннаас ээрүүл хэлбэрийн эс илрэх шинжээр илэрнэ. Мөн олон тооны жижиг судас ажиглагдана. Ялгаралгүй стромын сарком нь түрэмгий эмнэлзүйн явц, эсийн илэрхий атипи, олон хэлбэршил ба митозын өндөр идэвхээр илэрнэ.
A malignant, infiltrating mesenchymal tumour arising from the uterine corpus, cervix, vagina, and the ovary. Based on its morphologic characteristics, it is classified as either a low grade or an undifferentiated (high grade) stromal sarcoma. The low grade endometrioid stromal sarcoma is characterised by the presence of oval to spindle-shape cells that resemble the cells of the endometrial stroma, without evidence of significant atypia and pleomorphism. Numerous small vessels are also present. The undifferentiated stromal sarcoma is characterised by an aggressive clinical course, the presence of significant cellular atypia, pleomorphism, and high mitotic activity.
ICD-10-тай харгалзах код