Malignant neoplasms of skin
Арьсыг хамарсан анхдагч буюу үсэрхийлсэн хавдар (өөр байршилд тархаж буй анхдагч өмөн). Арьсны анхдагч хорт хавдар нь ихэвчлэн карцином (эпидермисийн эсээс үүсэх суурь эсийн буюу хавтгай эсийн карцином) эсвэл пигмент агуулсан арьсны меланоцитоос үүсэх меланом байна.
Тодорхойлолт
Арьсны атипик меланоцитоос үүсэх анхдагч меланом. Урьдал гэмтцэд олдмол ба төрөлх бараан мэнгэ, мөн дисплазит мэнгэ хамаарна. Хистологийн хэд хэдэн хувилбарыг ялгадаг бөгөөд үүнд өнгөц тархсан меланом, мөчний үзүүрийн лентигийн меланом, зангилаат меланом ба хорт лентиго меланом хамаарна.
A primary melanoma arising from atypical melanocytes in the skin. Precursor lesions include acquired and congenital melanocytic nevi, and dysplastic nevi. Several histologic variants have been recognised, including superficial spreading melanoma, acral lentiginous melanoma, nodular melanoma, and lentigo maligna melanoma.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Гүн инвазийн (босоо өсөлт) өмнө урьдал радиаль (өнгөц) өсөлтийн үе шат бага буюу огт байдаггүй тул тавилан муутай меланомын хувилбар. Гэмтэц нь товгор, улаавтар, хөхөвтөр буюу хар хүрэн өнгийн, бөмбөгөр хэлбэрийн хавдар хэлбэрээр илэрнэ. Гэмтэц шархлах буюу цус алдах нь элбэг тохиолдоно. Ихэвчлэн амьдралын тав буюу зургаа дахь арван жилд тохиолдоно.
Variant of melanoma carrying a poor prognosis due to the fact that there is little or no prodromal radial (superficial) growth phase before deep invasion (vertical growth). The lesion presents as an elevated, reddish, bluish or dark brown coloured, dome-shaped tumour. Ulceration or bleeding from the lesion occurs frequently. It occurs most frequently in the fifth or sixth decade.
ICD-10-тай харгалзах код