Malignant neoplasms of skin
Арьсыг хамарсан анхдагч буюу үсэрхийлсэн хавдар (өөр байршилд тархаж буй анхдагч өмөн). Арьсны анхдагч хорт хавдар нь ихэвчлэн карцином (эпидермисийн эсээс үүсэх суурь эсийн буюу хавтгай эсийн карцином) эсвэл пигмент агуулсан арьсны меланоцитоос үүсэх меланом байна.
Тодорхойлолт
Арьсны атипик меланоцитоос үүсэх анхдагч меланом. Урьдал гэмтцэд олдмол ба төрөлх бараан мэнгэ, мөн дисплазит мэнгэ хамаарна. Хистологийн хэд хэдэн хувилбарыг ялгадаг бөгөөд үүнд өнгөц тархсан меланом, мөчний үзүүрийн лентигийн меланом, зангилаат меланом ба хорт лентиго меланом хамаарна.
A primary melanoma arising from atypical melanocytes in the skin. Precursor lesions include acquired and congenital melanocytic nevi, and dysplastic nevi. Several histologic variants have been recognised, including superficial spreading melanoma, acral lentiginous melanoma, nodular melanoma, and lentigo maligna melanoma.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Хорт лентиго меланом нь хавдрын эсүүд эпидермисээр хязгаарлагдахаа больж (in situ радиаль өсөлт) дермис рүү нэвчих (босоо өсөлт) үед хорт лентиго дотор үүсдэг меланомын нэг хэлбэр юм. Үүний үүсэх эх суурь болох хорт лентиго нь дермисийн инвази үүсэхээс өмнө нарны гэрэлд өртсөн арьсанд жигд бус нөсөөт толбо хэлбэрээр олон жил байсан байж болно. Инвазийн эрт үе шатанд хорт лентигогоос эмнэлзүйн хувьд ялгах боломжгүй байж болох ч хавдар даамжрахын хэрээр хорт лентиго дотор голомтот зузаарал буюу зангилаа тодорч харагдана.
Lentigo maligna malignant melanoma is a form of melanoma which occurs within a lentigo maligna when neoplastic cells no longer remain confined to the epidermis (in situ radial growth) but invade the dermis (vertical growth). The lentigo maligna from which it arises may have been present as an irregularly pigmented macule on sun-exposed skin for many years before dermal invasion supervenes. Clinical differentiation from lentigo maligna may not be possible in the early stages of invasion but as the tumour progresses a focal thickening or nodule within the lentigo maligna will become apparent.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код