Malignant neoplasms of skin
Арьсыг хамарсан анхдагч буюу үсэрхийлсэн хавдар (өөр байршилд тархаж буй анхдагч өмөн). Арьсны анхдагч хорт хавдар нь ихэвчлэн карцином (эпидермисийн эсээс үүсэх суурь эсийн буюу хавтгай эсийн карцином) эсвэл пигмент агуулсан арьсны меланоцитоос үүсэх меланом байна.
Тодорхойлолт
Арьсны атипик меланоцитоос үүсэх анхдагч меланом. Урьдал гэмтцэд олдмол ба төрөлх бараан мэнгэ, мөн дисплазит мэнгэ хамаарна. Хистологийн хэд хэдэн хувилбарыг ялгадаг бөгөөд үүнд өнгөц тархсан меланом, мөчний үзүүрийн лентигийн меланом, зангилаат меланом ба хорт лентиго меланом хамаарна.
A primary melanoma arising from atypical melanocytes in the skin. Precursor lesions include acquired and congenital melanocytic nevi, and dysplastic nevi. Several histologic variants have been recognised, including superficial spreading melanoma, acral lentiginous melanoma, nodular melanoma, and lentigo maligna melanoma.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Мөчний үзүүрийн лентигийн хорт меланом нь алга ба улны арьс буюу хумсны бүрдлийг гэмтээдэг, меланомын онцлог бөгөөд ховор хэлбэр юм. Ихэвчлэн анзаарагдахгүй өнгөрч болох, удаан даамжирдаг in situ үе шат түрүүлж илэрнэ. Ихэвчлэн алга ба ул дээр томорч буй толбон нөсөөжилтийн хэсэг буюу хумсны хавтан дотор уртааш нөсөөт тууз хэлбэрээр илэрнэ. Илүү түрэмгий хавдар шархалсан зангилаа хэлбэрээр илэрч, хумсны бүрдлийг хамрах үед хумсны хавтанг сүйтгэж болно. Мөчний үзүүрийн лентигийн хорт меланом нь бараан арьстай хүмүүст илэрдэг меланомын өндөр хувийг эзэлнэ.
Acral lentiginous malignant melanoma is a distinct and uncommon form of melanoma affecting either palmar and plantar skin or the nail apparatus. It is usually preceded by a slowly progressive in situ phase which may be overlooked. It typically presents either as an enlarging area of macular pigmentation on the palms and soles or as a longitudinal pigmented band within the nail plate. More aggressive tumours present as ulcerated nodules which, when involving the nail apparatus, can destroy the nail plate. Acral lentiginous malignant melanoma accounts for a high proportion of melanomas seen in dark-skinned people.
ICD-10-тай харгалзах код