Malignant neoplasms of skin
Арьсыг хамарсан анхдагч буюу үсэрхийлсэн хавдар (өөр байршилд тархаж буй анхдагч өмөн). Арьсны анхдагч хорт хавдар нь ихэвчлэн карцином (эпидермисийн эсээс үүсэх суурь эсийн буюу хавтгай эсийн карцином) эсвэл пигмент агуулсан арьсны меланоцитоос үүсэх меланом байна.
Тодорхойлолт
Суурь эсийн карцином буюу BCC нь хүний хамгийн түгээмэл хорт хавдар юм. BCC нь эпидермисийн суурь давхаргын, эсвэл харьцангуй цөөн тохиолдолд үсний уутанцрын олон чадамжит эсээс үүсдэг гэж үздэг. BCC ихэвчлэн наранд архаг өртдөг хэсэгт үүсч, толгой ба хүзүүнд аажмаар томрох улаавтар гүвдрүү, товруу буюу зангилаа хэлбэрээр илэрдэг боловч өнгөц хувилбар нь ихэвчлэн их биед байрлана. BCC ихэвчлэн шархалж, хатиг үүснэ. Хэдийгээр ховор үсэрхийлдэг боловч анхааралгүй орхих буюу дутуу эмчилбэл, ялангуяа хатууралт буюу нэвчдэг дэд хэвшинжийн үед байршилдаа ихээхэн сүйтгэл ба гадаад төрхийн гажилт үүсгэж болно.
Basal cell carcinoma or BCC is the most common malignancy in humans. It is believed that BCCs arise from pluripotential cells in the basal layer of the epidermis or, less commonly, hair follicle. BCCs typically occur in areas of chronic sun exposure and present as slowly enlarging reddish papules, plaques or nodules on the head and neck, although the superficial variant is often located on the trunk. BCCs frequently ulcerate and become crusted. Although they rarely metastasize, they can cause significant local destruction and disfigurement if neglected or inadequately treated, particularly if of the sclerosing or infiltrative subtype.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Энэ нь суурь эсийн карциномын хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд ихэвчлэн толгой буюу хүзүүнд байрлана. Энэ нь жижиг, гэрэл нэвтрүүлэх зангилаа хэлбэрээр эхэлж, томрохын хэрээр ихэвчлэн үхжиж, шархална. Хавдрын гадаргуугийн яг доор телеангиэктазит цусны судас ихэвчлэн илэрнэ. Цөөн хэсэг нь нөсөөт байж болох бөгөөд энэ үед меланомоос ялгахад бэрхшээл учруулна.
This is the most common form of basal cell carcinoma and is typically located on the head or neck. It starts as a small translucent nodule which will frequently necrose and ulcerate as it enlarges. Telangiectatic blood vessels can often be detected just under the tumour surface. A minority may be pigmented and give rise to difficulty in distinguishing them from melanoma.
ICD-10-тай харгалзах код