Malignant neoplasms of skin
Арьсыг хамарсан анхдагч буюу үсэрхийлсэн хавдар (өөр байршилд тархаж буй анхдагч өмөн). Арьсны анхдагч хорт хавдар нь ихэвчлэн карцином (эпидермисийн эсээс үүсэх суурь эсийн буюу хавтгай эсийн карцином) эсвэл пигмент агуулсан арьсны меланоцитоос үүсэх меланом байна.
Тодорхойлолт
Суурь эсийн карцином буюу BCC нь хүний хамгийн түгээмэл хорт хавдар юм. BCC нь эпидермисийн суурь давхаргын, эсвэл харьцангуй цөөн тохиолдолд үсний уутанцрын олон чадамжит эсээс үүсдэг гэж үздэг. BCC ихэвчлэн наранд архаг өртдөг хэсэгт үүсч, толгой ба хүзүүнд аажмаар томрох улаавтар гүвдрүү, товруу буюу зангилаа хэлбэрээр илэрдэг боловч өнгөц хувилбар нь ихэвчлэн их биед байрлана. BCC ихэвчлэн шархалж, хатиг үүснэ. Хэдийгээр ховор үсэрхийлдэг боловч анхааралгүй орхих буюу дутуу эмчилбэл, ялангуяа хатууралт буюу нэвчдэг дэд хэвшинжийн үед байршилдаа ихээхэн сүйтгэл ба гадаад төрхийн гажилт үүсгэж болно.
Basal cell carcinoma or BCC is the most common malignancy in humans. It is believed that BCCs arise from pluripotential cells in the basal layer of the epidermis or, less commonly, hair follicle. BCCs typically occur in areas of chronic sun exposure and present as slowly enlarging reddish papules, plaques or nodules on the head and neck, although the superficial variant is often located on the trunk. BCCs frequently ulcerate and become crusted. Although they rarely metastasize, they can cause significant local destruction and disfigurement if neglected or inadequately treated, particularly if of the sclerosing or infiltrative subtype.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Өнгөц суурь эсийн карцином ихэвчлэн олон тоотой бөгөөд хэдэн mm-ээс 10 cm-ээс дээш голчтой, ягаан буюу улаан өнгийн, арай ядан товойсон толбо хэлбэрээр илэрнэ. Анхааралтай үзэхэд ихэвчлэн нарийн сувдан ирмэг харагдана. Хамгийн олонтаа их биед тохиолдоно.
Superficial basal cell carcinomas are often multiple and appear as pink or red barely elevated patches varying in size from a few mm to over 10 cm in diameter. A fine pearly border can usually be seen on careful inspection. They occur most frequently on the trunk.
ICD-10-тай харгалзах код