Malignant neoplasms of skin
Арьсыг хамарсан анхдагч буюу үсэрхийлсэн хавдар (өөр байршилд тархаж буй анхдагч өмөн). Арьсны анхдагч хорт хавдар нь ихэвчлэн карцином (эпидермисийн эсээс үүсэх суурь эсийн буюу хавтгай эсийн карцином) эсвэл пигмент агуулсан арьсны меланоцитоос үүсэх меланом байна.
Тодорхойлолт
Суурь эсийн карцином буюу BCC нь хүний хамгийн түгээмэл хорт хавдар юм. BCC нь эпидермисийн суурь давхаргын, эсвэл харьцангуй цөөн тохиолдолд үсний уутанцрын олон чадамжит эсээс үүсдэг гэж үздэг. BCC ихэвчлэн наранд архаг өртдөг хэсэгт үүсч, толгой ба хүзүүнд аажмаар томрох улаавтар гүвдрүү, товруу буюу зангилаа хэлбэрээр илэрдэг боловч өнгөц хувилбар нь ихэвчлэн их биед байрлана. BCC ихэвчлэн шархалж, хатиг үүснэ. Хэдийгээр ховор үсэрхийлдэг боловч анхааралгүй орхих буюу дутуу эмчилбэл, ялангуяа хатууралт буюу нэвчдэг дэд хэвшинжийн үед байршилдаа ихээхэн сүйтгэл ба гадаад төрхийн гажилт үүсгэж болно.
Basal cell carcinoma or BCC is the most common malignancy in humans. It is believed that BCCs arise from pluripotential cells in the basal layer of the epidermis or, less commonly, hair follicle. BCCs typically occur in areas of chronic sun exposure and present as slowly enlarging reddish papules, plaques or nodules on the head and neck, although the superficial variant is often located on the trunk. BCCs frequently ulcerate and become crusted. Although they rarely metastasize, they can cause significant local destruction and disfigurement if neglected or inadequately treated, particularly if of the sclerosing or infiltrative subtype.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Суурь эсийн карциномын энэ хэлбэр нь дермисийн коллагены багцуудын хооронд нэвчин ургадаг хорт эсийн нимгэн утас, зэл ба баганаас бүрдэнэ. Эмнэлзүйн хувьд илрэхээсээ өмнө өргөн ба гүн нэвчиж болно. Ихэвчлэн цайвар, хил хязгаар муу тодорхойлогдсон, хатуурсан товруу хэлбэрээр эхэлдэг бөгөөд цус гарч, хатиг үүсэх хүртэл эмнэлгийн анхаарал татахгүй байж болно.
This form of basal cell carcinoma is composed of thin strands, cords and columns of malignant cells which infiltrate between collagen bundles of the dermis. It may infiltrate widely and deeply before it becomes clinically obvious. It typically starts as a pale, poorly-defined indurated plaque which may not come to medical attention until it starts to bleed and crust.
ICD-10-тай харгалзах код