Allergic or hypersensitivity conditions
Харшил нь дархлааны нотлогдсон механизмаар өдөөгдсөн хэт мэдрэгшлийн урвал юм.
Хэт мэдрэгшил гэдэг нь хэвийн хүмүүсийн тэсвэрлэдэг тунгаар тодорхой өдөөгчид өртсөнөөр өдөөгдөж, бодитойгоор давтагдах шинж тэмдэг буюу шинж үүсгэдэг, эмнэлзүйн хувьд харшилтай төстэй байдлыг хэлнэ.
Өөр хэсэгт ангилсан
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Эмийн хэт мэдрэгшлийн урвал нь эмнэлзүйн хувьд харшилтай төстэй, эмийн бэлдмэлийн (идэвхтэй эм ба эмийн нэмэлт бодисыг оролцуулан) гаж нөлөө юм. Энэ нь эмийн гаж урвалын B хэвшинжид хамаарах бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүнийг хүнд ердийн хэрэглэдэг тунгаар хэрэглэсэн эмд үзүүлэх тунгаас хамааралгүй, урьдчилан таамаглах боломжгүй, хортой ба санаандгүй хариу урвал гэж тодорхойлдог. Энэ нь эхлэл ба хүнд байдлаараа ялгаатай олон янзын эмнэлзүйн фенотипийг хамарна.
Drug hypersensitivity reactions are the adverse effects of pharmaceutical formulations (including active drugs and excipients) that clinically resemble allergy. It belongs to type B adverse drug reactions, which are defined by the World Health Organization as the dose-independent, unpredictable, noxious, and unintended response to a drug taken at a dose normally used in humans. It covers many different clinical phenotypes with variable onset and severity.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Эмийн гаралтай бөөрний хэт мэдрэгшил нь өнөөгийн эмнэлзүйн практикт бөөрний цочмог дутмагшил ба бөөрний архаг өвчний чухал шалтгаан болдог. Эмийн янз бүрийн бүлэг нь дархлааны механизмаар бөөрний өвөрмөц үрэвслийн хариу урвалыг өдөөх бөгөөд энэ нь эмийн гаралтай завсрын эдийн нефрит зэрэг янз бүрийн эмнэлзүйн хэлбэрээр илэрнэ. Эмийн гаралтай бөөрний хэт мэдрэгшил дангаараа буюу эмийн гаралтай бусад эрхтэн буюу тогтолцооны хэт мэдрэгшлийн эмгэгтэй хавсарч илэрч болно.
Drug-induced kidney hypersensitivity constitutes an important cause of acute renal failure and chronic kidney disease in present day clinical practice. Different classes of drugs, by virtue of immunological mechanisms, initiate specific inflammatory renal responses, which are manifested by different clinical patterns, such as drug-induced interstitial nephritis. The drug-induced kidney hypersensitivity can manifest alone or in combination with other drug-induced organ or system hypersensitivity disorders.
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан