Upper respiratory tract disorders
Эмгэгийн энэ бүлэг нь дээд агаарын замын (амьсгалын дээд зам) өвчнийг хэлнэ. Дээд агаарын зам нь анатомийн хувьд нарийн нийлмэл бүтэц бөгөөд хамрын нүх ба уруул дахь агаарын замын амсраас мөгөөрсөн хоолой хүртэл үргэлжилнэ. Дээд агаарын зам гэсэн нэр томьёо нь анатомийн хувьд ялгаатай хэд хэдэн хэсгийг хамарна. Хамар нь дээд хэсгийг бүрдүүлэх ба үүний дараа хамрын нармай ба амны хөндийгөөс төвөнхийн дууны хэсгээс дээрх зай хүртэл үргэлжлэх хамар-залгиурын ба ам-залгиурын агаарын зам орно. Хамрын дайвар хөндий хамрын хөндий рүү цутгах ба хамрын хажуу, ар ба дээд талд залгагдсан байдаг. Төвөнх нь дээд ба доод агаарын замыг заагладаг боловч зарим судлаач түүнийг цээжний дээд нүхэнд байрлуулдаг.
Тодорхойлолт
Синүсит нь халдварын ба харшлын механизмын аль алины улмаас үүсдэг хамрын дайвар хөндийн салст бүрхүүлийн үрэвсэл юм. Хөндийн шүүрэл тогтонги болох нь синүсит үүсэхэд хамгийн чухал үйл явдал юм. Энэ нь халдвар үүсгэгч өсөхөд таатай орчин бүрдүүлэх бөгөөд хөндийн амсар бөглөрөх буюу нарийсах, салст-сормуусан цэвэрлэгээний алдагдал ба салсны найрлагын өөрчлөлтөөс үүдэлтэй байж болно. Хөндийн халдварын 90% нь зажуурын хөндийг хамардаг. Архаг синүсит гэдэг нь шинж тэмдэг 3 сар буюу түүнээс дээш үргэлжлэхийг хэлнэ. Синүситын оношийг өмнөх өгүүлэмж ба бодит үзлэгийн илрэлд үндэслэн тавина. Компьютерт томографи нь хөндийн өвчнийг үнэлэх хамгийн мэдрэг арга юм. Архаг синүситын эмчилгээний зорилго нь халдварыг устгах, хөндий-гарцын цогцолборын бөглөрлийг арилгах, салст-сормуусан цэвэрлэгээг хэвийн болгох ба хүндрэлээс сэргийлэх явдал юм. Эмийн эмчилгээ мэдэгдэхүйц сайжрал өгөхгүй үед, эсвэл өвчтөний хүндрэлийн улмаас мэс заслын аргыг сонгож болох үед мэс заслын оролцоо нь амсраар дамжуулан хөндийн үр дүнтэй урсгалыг бий болгоход чиглэх ёстой. Үйл ажиллагааны дурангийн хөндийн мэс засал (FESS) нь хөндийн өвчинд хандах хандлагыг эрс өөрчилсөн дурангийн аргуудыг хэлнэ. Энэ ажилбар нь хэвийн анатомийн замын мэс заслын өөрчлөлтийг хамгийн бага байлгахын зэрэгцээ өргөсгөсөн хөндий-гарцын цогцолбороор дамжуулан хөндийн агааржилт ба урсгалын үйл ажиллагааны физиологийг сэргээхэд чиглэнэ.
Sinusitis is an inflammation of the mucosal lining of the paranasal sinuses secondary to both infectious and allergic mechanisms. The retention of sinus secretions is the most important event in the development of sinusitis. This creates a favourable milieu for the growth of infection agents and may be caused by the obstruction or narrowing of sinus ostia, mucociliary dysfunction and changes in mucus composition. 90% of sinus infections involve the maxillary sinus. Chronic sinusitis refers to symptom duration lasting 3 months or more. Diagnosis of sinusitis is based on past history and physical examination findings. The CT scan is the most sensitive technique in evaluating sinus disease. The goals of management of chronic sinusitis are to eradicate infection, to relieve ostiomeatal obstruction, to normalize mucociliary clearance, and to prevent complications. When pharmaceutical treatment does not have any remarkable improvement or when a surgical approach can be chosen as patient's complication, surgical intervention should be aimed to establish an effective sinus drainage from the ostium. Functional endoscopic sinus surgery (FESS) describes endoscopic techniques that have revolutionized the approach to sinus disease. The procedure is aimed at restoring the functional physiology of sinus aeration and drainage via the expanded ostiomeatal complex while minimizing surgical alteration of the normal anatomic pathways.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Самтерийн хамшинж нь багтраа, ацетилсалицилийн хүчлийг (аспирин®™) үл тэвчих, хамрын ур ба архаг риносинүситээс бүрдэнэ.
Samter syndrome is composed of asthma, acetylsalicylic acid (aspirin®™) intolerance, nasal polyps and chronic rhinosinusitis.
ICD-10-тай харгалзах код