Allergic or hypersensitivity conditions
Харшил нь дархлааны нотлогдсон механизмаар өдөөгдсөн хэт мэдрэгшлийн урвал юм.
Хэт мэдрэгшил гэдэг нь хэвийн хүмүүсийн тэсвэрлэдэг тунгаар тодорхой өдөөгчид өртсөнөөр өдөөгдөж, бодитойгоор давтагдах шинж тэмдэг буюу шинж үүсгэдэг, эмнэлзүйн хувьд харшилтай төстэй байдлыг хэлнэ.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Эмийн хэт мэдрэгшлийн урвал нь эмнэлзүйн хувьд харшилтай төстэй, эмийн бэлдмэлийн (идэвхтэй эм ба эмийн нэмэлт бодисыг оролцуулан) гаж нөлөө юм. Энэ нь эмийн гаж урвалын B хэвшинжид хамаарах бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүнийг хүнд ердийн хэрэглэдэг тунгаар хэрэглэсэн эмд үзүүлэх тунгаас хамааралгүй, урьдчилан таамаглах боломжгүй, хортой ба санаандгүй хариу урвал гэж тодорхойлдог. Энэ нь эхлэл ба хүнд байдлаараа ялгаатай олон янзын эмнэлзүйн фенотипийг хамарна.
Drug hypersensitivity reactions are the adverse effects of pharmaceutical formulations (including active drugs and excipients) that clinically resemble allergy. It belongs to type B adverse drug reactions, which are defined by the World Health Organization as the dose-independent, unpredictable, noxious, and unintended response to a drug taken at a dose normally used in humans. It covers many different clinical phenotypes with variable onset and severity.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Эмийн гаралтай цитопени нь дархлааны оролцоотой, харьцангуй түгээмэл цитопени бөгөөд бай эсэд улаан эс, цагаан эс, тромбоцит ба ясны чөмөг дэх цус төлжүүлэх урьдал эс хамаарна. Хамгийн түгээмэл байдал нь эмийн гаралтай дархлааны тромбоцитопени бөгөөд хамгийн их оролцдог эм нь пенициллин ба бүтцийн хувьд түүнтэй төстэй эм, хинин, хинидин, сульфаниламидын бүлгийн антибиотик, стероид бус үрэвслийн эсрэг эм ба таталдааны эсрэг эм юм.
Drug-induced cytopenia is a relatively common immune-mediated cytopenia and the target cells include erythrocytes, leukocytes, platelets and hematopoietic precursor cells in the marrow. The most frequent condition is the drug-induced immune thrombocytopenia and the most frequent implicated drugs are penicillin and structurally related drugs, quinine, quinidine, sulfonamide antibiotics, non-steroidal anti-inflammatory drugs and anticonvulsants.
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан
Өөр хэсэгт ангилсан