Undernutrition
Дутуу хооллолт нь шим тэжээлийг дутуу хэрэглэх буюу шим тэжээлийн шингээлт ба ашиглалт алдагдсаны улмаас биеийн хэрэгцээ хангагдахгүй байх байдал юм. Энэ нь хоол хүнсний хүртээмж байхгүйгээс, эсвэл өвчний үр дагавраар үүсч болно. Дутуу хооллолт гэдэг нь ихэвчлэн эрчим хүчний хэрэглээний дутагдлыг хэлэх боловч тодорхой шим тэжээлийн дутлыг ч хэлж болох бөгөөд цочмог буюу архаг байж болно.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Орлуулашгүй өөхний хүчлийн (линолын хүчил, линоленийн хүчил, арахидоны хүчил, докозапентаены хүчил, докозагексаены хүчил ба эйкозапентаены хүчил) дутал нь хэрэглээ хангалтгүйгээс, ялангуяа хурдан өсөлттэй нялх хүүхэд (жишээ нь дутуу төрсөн нярай), орлуулашгүй өөхний хүчлийн хангалттай эх үүсвэргүй парентерал тэжээл хүлээн авч буй өвчтөн, мөн өөх тосны шингээлтийн хямралтай өвчний үед үүсч болно. Эмнэлзүйн шинж нь: дерматит, халзрал ба тромбоцитопени. Жирэмслэлт ба хөхүүл үед орлуулашгүй өөхний хүчлийн гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэсэн бөгөөд урт гинжит n-3 өөхний хүчил нь торлогийн үйл ажиллагаа ба төв мэдрэлийн тогтолцооны хөгжлийн бүтцийн бүрэлдэхүүн хэсэг болох үүргийг одоо хүлээн зөвшөөрсөн. Төрөхийн өмнөх үе нь омега-3-ын дутал үүсэх эрсдэл нэмэгддэг үе бөгөөд учир нь эхийн эд дэх нөөц хөгжиж буй урагт зарцуулагдахын хэрээр буурах хандлагатай. n-3 орлуулашгүй өөхний хүчлийн дутал нь нялх хүүхдийн өсөлт, танин мэдэхүйн ба харааны үйл ажиллагаанд нөлөөлж болно. n-6 өөхний хүчилтэй холбоотой дутлын өвөрмөц шинж нь хайрслаг арьсны тууралт, арьсаар дамжих усны алдагдал ихсэх, өсөлт буурах, мөн сийвэн дэх эйкозатриены хүчил: арахидоны хүчлийн харьцаа ихсэх юм. Тусгай бүлгийн хүн амд орлуулашгүй өөхний хүчлийн дутлыг цусны эмгэг ба дархлааны хариу урвал суларсантай холбож үздэг. Урт гинжит n-3 ба n-6 өөхний хүчил нь зайлшгүй шаардлагатай шимт бодис бөгөөд нийт өөх тосны хэрэглээний нэг хэсэг болохын хувьд зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар ба настай холбоотой үйл ажиллагааны бууралтын тархалт ба хүндийн зэрэгт нөлөөлж болно.
Deficiency of EFA (linoleic acid, linolenic acid, arachidonic acid, docosapentaenoic acid, docosahexaenoic acid and eicosapentaenoic acid) can be caused by deficient intake, particularly, in rapidly growing infants (as preterm infants), in patients receiving parenteral nutrition without an adequate source of EFA, and in diseases with fat malabsorption. Clinical findings are: dermatitis, alopecia, and thrombocytopenia. The role of EFA during pregnancy and lactation has been highlighted, and the role of long-chain n-3 fatty acids as structural components for the development of the retinal function and central nervous system is now accepted. The prenatal period is a time of increased risk for omega-3 deficiency, as maternal tissue stores tend to decline as they are used for the developing fetus. Deficiency of n-3 EFA can affect growth, and cognitive and visual function in infants. The characteristic signs of deficiency attributed to the n-6 fatty acids are scaly skin rash, increased transepidermal water loss, reduced growth, and elevation of the plasma ratio of eicosatrienoic acid: arachidonic acid. EFA deficiency in special populations has been linked to hematologic disturbances and diminished immune response. Long-chain n-3 and n-6 fatty acids are essential nutrients and also, as part of the overall fat supply may affect the prevalence and severity of cardiovascular disease, diabetes, cancer and age-related functional decline.
ICD-10-тай харгалзах код