Undernutrition
Дутуу хооллолт нь шим тэжээлийг дутуу хэрэглэх буюу шим тэжээлийн шингээлт ба ашиглалт алдагдсаны улмаас биеийн хэрэгцээ хангагдахгүй байх байдал юм. Энэ нь хоол хүнсний хүртээмж байхгүйгээс, эсвэл өвчний үр дагавраар үүсч болно. Дутуу хооллолт гэдэг нь ихэвчлэн эрчим хүчний хэрэглээний дутагдлыг хэлэх боловч тодорхой шим тэжээлийн дутлыг ч хэлж болох бөгөөд цочмог буюу архаг байж болно.
Өөр хэсэгт ангилсан
Холбоотой контент
Тодорхойлолт
Е аминдэмийн дутал нь цус задрал ба/буюу мэдрэлийн илрэл үүсгэдэг байдал юм. Улаан эс хэврэгшиж, цусзадралын цусбагадал үүсгэж болно. Мэдрэлийн эсийн дегенераци нь захын невропати, нүдний саа ба нугасны арын баганын устал үүсгэнэ. Дутлыг хангалттай эрт засаагүй бол мэдрэлийн өвчин ихэвчлэн эргэшгүй болно. Е аминдэмийн дутал нь дутуу төрсөн нярайд ажиглагддаг цусзадралын цусбагадал ба болорын арын фиброплази үүсэхэд мөн нөлөөлж болно.
Vitamin E deficiency is a condition that causes haemolysis and/or neurologic manifestations. Red blood cell fragility occurs and can produce a haemolytic anaemia. Neuronal degeneration produces peripheral neuropathies, ophthalmoplegia, and destruction of posterior columns of spinal cord. Neurologic disease is frequently irreversible if deficiency is not corrected early enough. Vitamin E deficiency may also contribute to the haemolytic anaemia and retrolental fibroplasia seen in premature infants.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Е аминдэм нь энгийн хүнсний бүтээгдэхүүнд элбэг байдаг тул дутуу төрсөн нярай ба хүнд дутуу хооллолтоос бусад үед хоол хүнсний анхдагч дутал ховор. Е аминдэмийг шингээхэд цөсний хүчил шаардлагатай тул өөх тосны шингээлтийн хямралтай хүүхэд ба насанд хүрэгчдэд Е аминдэмийн дутал тохиолддог. Холестаз буюу нойр булчирхайн гадаад шүүрлийн дутагдалтай (стеаторей) өвчтөнд өөх тос ба өөхөнд уусдаг аминдэмийн шингээлтийн хямралын улмаас Е аминдэмийн дутал үүсэх эрсдэлтэй. Эдгээр эмгэгт цирроз, холестазт элэгний өвчин, уйланхайт фиброз, нарийн гэдсэнд бактер хэт өсөх, нойр булчирхайн дутагдал, целиаки ба Кроны өвчин хамаарна. Дутлын зэрэг нь ерөнхийдөө стеаторейн хэмжээ ба үргэлжлэх хугацаатай шууд хамааралтай.
Е аминдэм исэлдэлтийн эсрэг үүрэгтэй тул архаг өвчний үед Е аминдэмийн нэмэлтийн боломжит үүргийн талаар нэлээд судалгаа хийгдэж байна.
Because vitamin E is plentiful in common foods, primary dietary deficiency is rare except in premature infants and in severe undernutrition. Vitamin E deficiency does occur in children and adults with fat malabsorption secondary to the need for bile acid for vitamin E absorption. Patients with cholestasis or pancreatic exocrine insufficiency (steatorrhea) are at risk for vitamin E deficiency because of malabsorption of fat and fat-soluble vitamin. These disorders include cirrhosis, cholestatic liver disease, cystic fibrosis, small bowel bacterial overgrowth, pancreatic insufficiency, celiac disease, and Crohn disease. The degree of deficiency is generally proportional to the magnitude and the duration of steatorrhea.
Because of its role as an antioxidant, there is considerable research on the potential role of vitamin E supplementation in chronic illnesses.
ICD-10-тай харгалзах код