Undernutrition
Дутуу хооллолт нь шим тэжээлийг дутуу хэрэглэх буюу шим тэжээлийн шингээлт ба ашиглалт алдагдсаны улмаас биеийн хэрэгцээ хангагдахгүй байх байдал юм. Энэ нь хоол хүнсний хүртээмж байхгүйгээс, эсвэл өвчний үр дагавраар үүсч болно. Дутуу хооллолт гэдэг нь ихэвчлэн эрчим хүчний хэрэглээний дутагдлыг хэлэх боловч тодорхой шим тэжээлийн дутлыг ч хэлж болох бөгөөд цочмог буюу архаг байж болно.
Өөр хэсэгт ангилсан
Холбоотой контент
Тодорхойлолт
Рибофлавины дутлын шинж нь хоолой өвдөх, залгиур ба амны хөндийн салст бүрхүүлийн цус хуралт ба хаван, хейлоз, амны булангийн стоматит, глоссит, хайрст дерматит, мөн ясны чөмөгт улаан эс дагнасан аплазитай холбоотой нормохромт нормоцитын цусбагадал юм. Хипорибофлавинозын гол шалтгаан нь хүнсний хангамж хязгаарлагдмал байснаас хоол хүнсээр хангалтгүй авах явдал бөгөөд хүнсийг зохисгүй хадгалах буюу боловсруулах нь заримдаа үүнийг улам хүндрүүлдэг. Хөгжиж буй орнуудын хүүхдэд ходоод-гэдэсний халдвар түгээмэл байдаг жилийн улиралд рибофлавины дутлын эмнэлзүйн шинж ихэвчлэн илэрнэ. Лактозын үл тэвчлийн үед тохиолддог шиг хоол боловсруулалт хэвийн бус байх нь мөн рибофлавины шингээлтийг бууруулна.
The signs of riboflavin deficiency are sore throat, hyperaemia, oedema of the pharyngeal and oral mucous membranes, cheilosis, angular stomatitis, glossitis, seborrheic dermatitis, and normochromic normocytic anaemia associated with pure red cell cytoplasia of the bone marrow. The major cause of hyporiboflavinosis is inadequate dietary intake as a result of limited food supply, which is sometimes exacerbated by poor food storage or processing. Children in developing countries will commonly demonstrate clinical signs of riboflavin deficiency during periods of the year when gastrointestinal infections are prevalent. Decreased assimilation of riboflavin also results from abnormal digestion, such as that which occurs with lactose intolerance.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код