Overweight or obesity
Тодорхойлолт
Таргалалт нь эрүүл мэндэд хохирол учруулж болох, өөх хэт ихээр хуримтлагдсанаар тодорхойлогддог архаг, нийлмэл өвчин юм. Энэ нь ихэнх тохиолдолд таргалалтад хүргэх орчин, сэтгэц-нийгмийн хүчин зүйл ба генетикийн хувилбараас үүдэлтэй олон хүчин зүйлт өвчин юм. Өвчтөний зарим бүлэгт шалтгааны нэг гол хүчин зүйлийг тогтоож болно (эм, өвчин, хөдөлгөөнгүй байдал, эмчийн шалтгаант ажилбар, моноген өвчин/генетикийн хамшинж).
Биеийн жингийн индекс (БЖИ) нь жин (kg)/өндөр² (m²) томьёогоор тооцоолдог, өөхжилтийн орлуулагч үзүүлэлт юм. Нялх, бага насны хүүхэд ба өсвөр насныханд таргалалтыг тодорхойлох БЖИ-ийн ангилал нас ба хүйсээс хамааран ялгаатай. Насанд хүрэгчдэд таргалалтыг БЖИ 30.00 kg/m²-тэй тэнцүү буюу түүнээс их байхаар тодорхойлох бөгөөд эмчилгээний өөр өөр сонголтыг харгалзан хүндийн гурван зэрэгт хуваадаг.
Obesity is a chronic complex disease defined by excessive adiposity that can impair health. It is in most cases a multifactorial disease due to obesogenic environments, psycho-social factors and genetic variants. In a subgroup of patients, single major etiological factors can be identified (medications, diseases, immobilization, iatrogenic procedures, monogenic disease/genetic syndrome).
Body mass index (BMI) is a surrogate marker of adiposity calculated as weight (kg)/height² (m²). The BMI categories for defining obesity vary by age and gender in infants, children and adolescents. For adults, obesity is defined by a BMI greater than or equal to 30.00 kg/m² and there are three levels of severity in recognition of different management options.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Таргалалт нь эрүүл мэндэд хохирол учруулж болох, өөх хэт ихээр хуримтлагдсанаар тодорхойлогддог архаг, нийлмэл өвчин юм. Энэ нь ихэнх тохиолдолд таргалалтад хүргэх орчин, сэтгэц-нийгмийн хүчин зүйл ба генетикийн хувилбараас үүдэлтэй олон хүчин зүйлт өвчин юм. Өвчтөний зарим бүлэгт шалтгааны нэг гол хүчин зүйлийг тогтоож болно (өвчин, хөдөлгөөнгүй байдал, эмчийн шалтгаант ажилбар, моноген өвчин/генетикийн хамшинж).
Obesity is a chronic complex disease defined by excessive adiposity that can impair health. It is in most cases a multifactorial disease due to obesogenic environments, psycho-social factors and genetic variants. In a subgroup of patients, single major etiological factors can be identified (diseases, immobilization, iatrogenic procedures, monogenic disease/genetic syndrome).
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Нялх, бага насны хүүхэд ба өсвөр насныханд таргалалтыг тодорхойлох БЖИ-ийн ангилал нь ДЭМБ-ын өсөлтийн графикт үндэслэн нас ба хүйсээс хамааран ялгаатай. 0-5 насны хүүхдийн уртад/өндөрт харьцуулсан жин буюу насанд харьцуулсан БЖИ нь ДЭМБ-ын Хүүхдийн өсөлтийн стандартын медианаас 3 стандарт хазайлтаас их байвал таргалалттай гэж үзнэ.
5-19 насны хүүхдийн насанд харьцуулсан БЖИ нь ДЭМБ-ын Сургуулийн насны хүүхэд ба өсвөр насныхны өсөлтийн лавлагааны медианаас 2 стандарт хазайлтаас их байвал таргалалттай гэж үзнэ.
In infants, children and adolescents, BMI categories for defining obesity vary by age and gender based on WHO growth charts. Children 0 to 5 years have obesity if weight-for-length/height or BMI-for-age is above 3 standard deviations of the median of the WHO Child Growth Standards.
Children aged 5 to 19 years have obesity if BMI-for-age is above 2 standard deviations of the median of WHO Growth Reference for School-aged Children and Adolescents.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Хүүхдийн таргалалт нь зүрх судасны өвчний янз бүрийн эрсдэлт хүчин зүйлийн сөрөг түвшин (жишээ нь, липидийн үзүүлэлтийн хямрал, инсулинд тэсвэржих, цусны даралт ихсэх), атеросклерозын эхний үе шат, мөн насанд хүрсэн хойно таргалах ба нас барахтай холбоотой. Өсвөр насныханд, ялангуяа өөх төвийн хэлбэрээр тархсан үед таргалалт нь зүрх-бодисын солилцооны эрсдэлтэй хамгийн их холбоотой хүчин зүйл болохыг хүчтэй нотолгоо дэмждэг.
Obesity in children is associated with adverse levels of various cardiovascular disease risk factors (e.g., lipid profile disorders, insulin resistance, high blood pressure), the initial stages of atherosclerosis, and obesity and mortality in adulthood. Strong evidence supports obesity as the predominant correlate of cardiometabolic risk in adolescents, especially when the adiposity is centrally distributed.
ICD-10-тай харгалзах код