Overweight or obesity
Тодорхойлолт
Таргалалт нь эрүүл мэндэд хохирол учруулж болох, өөх хэт ихээр хуримтлагдсанаар тодорхойлогддог архаг, нийлмэл өвчин юм. Энэ нь ихэнх тохиолдолд таргалалтад хүргэх орчин, сэтгэц-нийгмийн хүчин зүйл ба генетикийн хувилбараас үүдэлтэй олон хүчин зүйлт өвчин юм. Өвчтөний зарим бүлэгт шалтгааны нэг гол хүчин зүйлийг тогтоож болно (эм, өвчин, хөдөлгөөнгүй байдал, эмчийн шалтгаант ажилбар, моноген өвчин/генетикийн хамшинж).
Биеийн жингийн индекс (БЖИ) нь жин (kg)/өндөр² (m²) томьёогоор тооцоолдог, өөхжилтийн орлуулагч үзүүлэлт юм. Нялх, бага насны хүүхэд ба өсвөр насныханд таргалалтыг тодорхойлох БЖИ-ийн ангилал нас ба хүйсээс хамааран ялгаатай. Насанд хүрэгчдэд таргалалтыг БЖИ 30.00 kg/m²-тэй тэнцүү буюу түүнээс их байхаар тодорхойлох бөгөөд эмчилгээний өөр өөр сонголтыг харгалзан хүндийн гурван зэрэгт хуваадаг.
Obesity is a chronic complex disease defined by excessive adiposity that can impair health. It is in most cases a multifactorial disease due to obesogenic environments, psycho-social factors and genetic variants. In a subgroup of patients, single major etiological factors can be identified (medications, diseases, immobilization, iatrogenic procedures, monogenic disease/genetic syndrome).
Body mass index (BMI) is a surrogate marker of adiposity calculated as weight (kg)/height² (m²). The BMI categories for defining obesity vary by age and gender in infants, children and adolescents. For adults, obesity is defined by a BMI greater than or equal to 30.00 kg/m² and there are three levels of severity in recognition of different management options.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Таргалалт нь эрүүл мэндэд хохирол учруулж болох, өөх хэт ихээр хуримтлагдсанаар тодорхойлогддог архаг, нийлмэл өвчин юм. Энэ нь ихэнх тохиолдолд таргалалтад хүргэх орчин, сэтгэц-нийгмийн хүчин зүйл ба генетикийн хувилбараас үүдэлтэй олон хүчин зүйлт өвчин юм. Өвчтөний зарим бүлэгт шалтгааны нэг гол хүчин зүйлийг тогтоож болно (өвчин, хөдөлгөөнгүй байдал, эмчийн шалтгаант ажилбар, моноген өвчин/генетикийн хамшинж).
Obesity is a chronic complex disease defined by excessive adiposity that can impair health. It is in most cases a multifactorial disease due to obesogenic environments, psycho-social factors and genetic variants. In a subgroup of patients, single major etiological factors can be identified (diseases, immobilization, iatrogenic procedures, monogenic disease/genetic syndrome).
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Таргалалтыг биеийн жингийн индекс (БЖИ) 30.00 kg/m²-тэй тэнцүү буюу түүнээс их байхаар тодорхойлно. Эмчилгээний өөр өөр сонголтыг харгалзан хүндийн гурван зэрэгт хуваадаг.
Obesity is defined as a body mass index (BMI) greater than or equal to 30.00 kg/m². There are three levels of severity in recognition of different management options.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Илүүдэл жин ба таргалалт нь цусны даралт, холестерин ба триглицеридийн түвшин, инсулинд тэсвэржилтэд бодисын солилцооны сөрөг нөлөө үзүүлнэ. Биеийн жингийн индекс (БЖИ) ихсэх тусам зүрхний титэм судасны өвчин, ишемийн харвалт ба чихрийн шижин, хэвшинж 2-ын эрсдэл тогтвортой ихэснэ. БЖИ ихсэх нь мөн хөх, бүдүүн/шулуун гэдэс, эндометри, бөөр, улаан хоолой ба нойр булчирхайн хорт хавдрын эрсдэлийг ихэсгэнэ. БЖИ-ээр хэмжсэн илүүдэл жингийн зэрэг ихсэх тусам нас баралтын түвшин ихэснэ. Эрүүл мэндийн оновчтой байдалд хүрэхийн тулд насанд хүрэгчдийн хүн амын БЖИ-ийн медиан 21-ээс 23 kg/m²-ийн хооронд байх ёстой бол хувь хүний зорилт нь БЖИ-ийг 18.5-аас 24.9 kg/m²-ийн хооронд барих явдал юм. БЖИ 25.0-аас 29.9 kg/m²-ийн хооронд байхад хавсарсан өвчний эрсдэл ихсэх бөгөөд БЖИ 30 kg/m²-ээс их байхад хавсарсан өвчний эрсдэл дунд зэргээс хүнд ба маш хүнд байна.
Overweight and obesity lead to adverse metabolic effects on blood pressure, cholesterol and triglycerides levels, and insulin resistance. Risks of coronary heart disease, ischaemic stroke and type 2 diabetes mellitus increase steadily with increasing body mass index (BMI). Raised BMI also increases the risk of cancer of the breast, colon/rectum, endometrium, kidney, esophagus and pancreas. Mortality rates increase with increasing degrees of overweight, as measured by BMI. To achieve optimal health, the median BMI for adult populations should be in the range of 21 to 23 kg/m², while the goal for individuals should be to maintain a BMI in the range 18.5 to 24.9 kg/m². There is increased risk of co-morbidities for BMIs in the range of 25.0 to 29.9 kg/m², and moderate to severe and very severe risk of co-morbidities for BMIs greater than 30 kg/m².
ICD-10-тай харгалзах код