Obsessive-compulsive or related disorders
Үл ялих зовлонт үзэгдлийн буюу түүнтэй холбоотой эмгэг нь шалтгаан ба оношлогооны гол баталгаажуулах шинжээрээ ижил төстэй гэж үздэг, давтагдмал бодол ба зан үйлээр илэрдэг эмгэгүүдийн бүлэг юм. Үл ялих зовлонт бодол, өөрийн эрхгүй орж ирэх бодол ба хэт санаа тавилт зэрэг танин мэдэхүйн үзэгдэл нь эдгээр байдлын нэг хэсэгт (өөрөөр хэлбэл, үл ялих зовлонт үзэгдлийн эмгэг, өөрийн эрүүл мэндэд хэт санаа тавихаар илрэх эмгэг, өвчирхөл ба биеэсээ эвгүй үнэр гарна гэж санаа зовних эмгэгт) гол байр суурь эзэлдэг бөгөөд холбогдох давтагдмал зан үйл дагалддаг. Эд зүйл хуримтлуулах эмгэг нь өөрийн эрхгүй орж ирэх хүсээгүй бодолтой холбоогүй, харин эд зүйл хуримтлуулах албадмал хэрэгцээ ба тэдгээрийг хаяхтай холбоотой сэтгэлийн зовуураар илэрдэг. Мөн энэ бүлэгт биед чиглэсэн давтагдмал зан үйлийн эмгэг хамаарах бөгөөд эдгээр нь голчлон арьсан бүрхүүлд чиглэсэн дахилтат ба зуршмал үйлдлээр (жишээ нь, үсээ зулгаах, арьсаа ухаж шалбалах) илэрдэг, танин мэдэхүйн тод илэрхий бүрэлдэхүүнгүй байдаг. Шинж тэмдэг нь сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэнэ.
Тодорхойлолт
Өөрийн эрүүл мэндэд хэт санаа тавихаар илрэх эмгэг нь бусдад огт мэдэгдэхгүй буюу дөнгөж бага зэрэг мэдэгдэх, гадаад төрхийн нэг буюу хэд хэдэн гэм согог, дутагдал байна гэж үзэж, түүндээ байнга хэт санаа тавих шинжээр илэрнэ. Тухайн хүмүүс өөртөө хэт их анхаарал хандуулдаг бөгөөд ихэвчлэн өөртөө хамааруулах санаатай байдаг (өөрөөр хэлбэл, бусад хүмүүс тухайн гэм согог буюу дутагдлыг анзаарч, дүгнэж, эсвэл энэ талаар ярьж байна гэж итгэх). Хэт санаа тавилтынхаа хариуд тэд давтагдмал бөгөөд хэт зан үйл гаргадаг бөгөөд үүнд гадаад төрх буюу гэм согог, дутагдлын хүндийг давтан шалгах, гэм согогоо нуух буюу өөрчлөх гэсэн хэт оролдлого, эсвэл гэм согог буюу дутагдлын талаарх сэтгэлийн зовуурийг нэмэгдүүлэх нийгмийн нөхцөл байдал буюу сэдээгч хүчин зүйлээс илт зайлсхийх зэрэг орно. Шинж тэмдэг нь сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэх хэмжээний хүнд байна.
Body Dysmorphic Disorder is characterised by persistent preoccupation with one or more perceived defects or flaws in appearance that are either unnoticeable or only slightly noticeable to others. Individuals experience excessive self-consciousness, often with ideas of reference (i.e., the conviction that people are taking notice, judging, or talking about the perceived defect or flaw). In response to their preoccupation, individuals engage in repetitive and excessive behaviours that include repeated examination of the appearance or severity of the perceived defect or flaw, excessive attempts to camouflage or alter the perceived defect, or marked avoidance of social situations or triggers that increase distress about the perceived defect or flaw. The symptoms are sufficiently severe to result in significant distress or significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Өөрийн эрүүл мэндэд хэт санаа тавихаар илрэх эмгэгийн тодорхойлолтын бүх шаардлагыг хангана. Ихэнх үед тухайн хүн эмгэгт өвөрмөц өөрийн итгэл үнэмшил үнэн биш байж болох магадлалыг авч үзэх чадвартай бөгөөд өөрт тохиолдож буй зүйлийн өөр тайлбарыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Хязгаарлагдмал тодорхой үед (жишээ нь, сэтгэл ихээхэн түгшсэн үед) тухайн хүн өвчнөө огт ухамсарлахгүй байж болно.
All definitional requirements of body dysmorphic disorder are met. Much of the time, the individual is able to entertain the possibility that his or her disorder-specific beliefs may not be true and is willing to accept an alternative explanation for his or her experience. At circumscribed times (e.g., when highly anxious), the individual may demonstrate no insight.
ICD-10-тай харгалзах код