Feeding or eating disorders
Хооллолтын буюу хоол идэх дурын эмгэг нь эрүүл мэндийн өөр байдлаар тайлбарлагдахгүй, хөгжлийн хувьд зохисгүй буюу соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй хэвийн бус хоол идэх буюу хооллолтын зан үйлийг хамарна. Хооллолтын эмгэг нь хүнсний бус зүйл идэх, эсвэл идсэн хоолоо санаатайгаар регургитаци хийх зэрэг, биеийн жин ба галбирт санаа зовнихтой холбоогүй зан үйлийн хямралыг хамарна. Хоол идэх дурын эмгэг нь хэвийн бус хоол идэх зан үйл ба хоол хүнсэнд хэт санаа тавих, мөн биеийн жин ба галбирт илт санаа зовнихыг хамарна.
Тодорхойлолт
Мэдрэлийн гаралтай хоолонд дургүй болох эмгэг нь тухайн хүний өндөр, нас ба хөгжлийн үе шатанд харьцуулахад биеийн жин мэдэгдэхүйц бага байх шинжээр илэрдэг бөгөөд энэ нь эрүүл мэндийн өөр байдал буюу хоол хүнсний хомсдолоос үүдэлтэй биш. Түгээмэл хэрэглэдэг босго нь насанд хүрэгчдэд биеийн жингийн индекс (БЖИ) 18.5 kg/m²-аас бага, хүүхэд ба өсвөр насныханд насанд харгалзах БЖИ 5-р перцентилээс доош байх явдал юм. Оношлогооны бусад шаардлагыг хангаж байгаа тохиолдолд биеийн жин хурдан буурах (жишээ нь, 6 сарын дотор биеийн нийт жингийн 20%-иас илүү) нь биеийн жин бага байх удирдамжийг орлож болно. Хүүхэд ба өсвөр насныханд биеийн жин буурахын оронд тухайн хүний хөгжлийн замналд үндэслэн хүлээгдэж буй хэмжээгээр биеийн жин нэмэгдэхгүй байж болно. Биеийн жин бага байхад хэвийн жингээ сэргээхээс сэргийлэх зан үйлийн байнгын хэв маяг дагалддаг бөгөөд үүнд энерги авалтыг багасгахад чиглэсэн зан үйл (хоол хязгаарлах), цэвэрлэх зан үйл (жишээ нь, өөрөө бөөлжүүлэх, туулгыг буруу хэрэглэх) ба энерги зарцуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зан үйл (жишээ нь, хэт их дасгал хөдөлгөөн хийх) орж болох бөгөөд эдгээр нь ихэвчлэн биеийн жин нэмэгдэхээс айх айдастай холбоотой. Биеийн бага жин буюу галбир нь тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийн гол хэсэг болдог, эсвэл үүнийг хэвийн, тэр байтугай хэтэрхий их гэж буруу хүлээн авдаг.
Anorexia Nervosa is characterised by significantly low body weight for the individual’s height, age and developmental stage that is not due to another health condition or to the unavailability of food. A commonly used threshold is body mass index (BMI) less than 18.5 kg/m² in adults and BMI-for-age under 5th percentile in children and adolescents. Rapid weight loss (e.g. more than 20% of total body weight within 6 months) may replace the low body weight guideline as long as other diagnostic requirements are met. Children and adolescents may exhibit failure to gain weight as expected based on the individual developmental trajectory rather than weight loss. Low body weight is accompanied by a persistent pattern of behaviours to prevent restoration of normal weight, which may include behaviours aimed at reducing energy intake (restricted eating), purging behaviours (e.g. self-induced vomiting, misuse of laxatives), and behaviours aimed at increasing energy expenditure (e.g. excessive exercise), typically associated with a fear of weight gain. Low body weight or shape is central to the person's self-evaluation or is inaccurately perceived to be normal or even excessive.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал