Feeding or eating disorders
Хооллолтын буюу хоол идэх дурын эмгэг нь эрүүл мэндийн өөр байдлаар тайлбарлагдахгүй, хөгжлийн хувьд зохисгүй буюу соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй хэвийн бус хоол идэх буюу хооллолтын зан үйлийг хамарна. Хооллолтын эмгэг нь хүнсний бус зүйл идэх, эсвэл идсэн хоолоо санаатайгаар регургитаци хийх зэрэг, биеийн жин ба галбирт санаа зовнихтой холбоогүй зан үйлийн хямралыг хамарна. Хоол идэх дурын эмгэг нь хэвийн бус хоол идэх зан үйл ба хоол хүнсэнд хэт санаа тавих, мөн биеийн жин ба галбирт илт санаа зовнихыг хамарна.
Тодорхойлолт
Хомхойрон идэх эмгэг нь хомхойрон идэх олонтаа, дахилтат тохиолоор (жишээ нь, хэдэн сарын хугацаанд долоо хоногт нэг ба түүнээс олон удаа) илэрнэ. Хомхойрон идэх тохиол нь тухайн хүн хоол идэлтээ хянах чадвараа алдсан мэт субъектив мэдрэмж төрж, ердийнхөөсөө илт их буюу өөрөөр идэж, идэхээ зогсоох буюу идэж буй хоолны төрөл, хэмжээг хязгаарлаж чадахгүй мэт мэдрэх тодорхой хугацааны үе юм. Хомхойрон идэх нь сэтгэлийг ихэд зовоодог бөгөөд ихэвчлэн гэм буруутай мэт мэдрэмж буюу жигшил зэрэг сөрөг сэтгэл хөдлөл дагалддаг. Гэвч мэдрэлийн хомхойрохоос ялгаатай нь хомхойрон идэх тохиолын дараа биеийн жин нэмэгдэхээс сэргийлэхэд чиглэсэн зохисгүй нөхөх зан үйл (жишээ нь, өөрөө бөөлжүүлэх, туулга буюу бургуйг буруу хэрэглэх, хүнд дасгал хөдөлгөөн хийх) тогтмол үйлдэгддэггүй. Хомхойрон идэх хэв маягийн талаар сэтгэлийн илэрхий зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал илэрнэ.
Binge eating disorder is characterised by frequent, recurrent episodes of binge eating (e.g. once a week or more over a period of several months). A binge eating episode is a distinct period of time during which the individual experiences a subjective loss of control over eating, eating notably more or differently than usual, and feels unable to stop eating or limit the type or amount of food eaten. Binge eating is experienced as very distressing, and is often accompanied by negative emotions such as guilt or disgust. However, unlike in Bulimia Nervosa, binge eating episodes are not regularly followed by inappropriate compensatory behaviours aimed at preventing weight gain (e.g. self-induced vomiting, misuse of laxatives or enemas, strenuous exercise). There is marked distress about the pattern of binge eating or significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код