Feeding or eating disorders
Хооллолтын буюу хоол идэх дурын эмгэг нь эрүүл мэндийн өөр байдлаар тайлбарлагдахгүй, хөгжлийн хувьд зохисгүй буюу соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй хэвийн бус хоол идэх буюу хооллолтын зан үйлийг хамарна. Хооллолтын эмгэг нь хүнсний бус зүйл идэх, эсвэл идсэн хоолоо санаатайгаар регургитаци хийх зэрэг, биеийн жин ба галбирт санаа зовнихтой холбоогүй зан үйлийн хямралыг хамарна. Хоол идэх дурын эмгэг нь хэвийн бус хоол идэх зан үйл ба хоол хүнсэнд хэт санаа тавих, мөн биеийн жин ба галбирт илт санаа зовнихыг хамарна.
Тодорхойлолт
Гаж амтархах эмгэг нь идэж болох ба идэж болохгүй бодисыг ялгаж чаддаг байх ёстой хөгжлийн насанд (ойролцоогоор 2 нас) хүрсэн хүн хоол хүнсний бус эд зүйл ба материал (жишээ нь, шавар, хөрс, шохой, гөлтгөнө, хуванцар, металл ба цаас), эсвэл хоол хүнсний түүхий орц (жишээ нь, их хэмжээний давс буюу эрдэнэ шишийн гурил) зэрэг шим тэжээлгүй бодисыг тогтмол хэрэглэх шинжээр илэрдэг бөгөөд энэ нь эмнэлзүйн анхаарал шаардахуйц удаан үргэлжилсэн буюу хүнд байна. Өөрөөр хэлбэл, энэ зан үйл нь залгисан бодис буюу эд зүйлийн давтамж, хэмжээ буюу шинж чанараас шалтгаалан эрүүл мэндэд хохирол учруулах, үйл ажиллагааг алдагдуулах буюу ихээхэн эрсдэл үүсгэнэ.
Pica is characterised by the regular consumption of non-nutritive substances, such as non-food objects and materials (e.g., clay, soil, chalk, plaster, plastic, metal and paper) or raw food ingredients (e.g., large quantities of salt or corn flour) that is persistent or severe enough to require clinical attention in an individual who has reached a developmental age at which they would be expected to distinguish between edible and non-edible substances (approximately 2 years). That is, the behaviour causes damage to health, impairment in functioning, or significant risk due to the frequency, amount or nature of the substances or objects ingested.
ICD-10-тай харгалзах код