Feeding or eating disorders
Хооллолтын буюу хоол идэх дурын эмгэг нь эрүүл мэндийн өөр байдлаар тайлбарлагдахгүй, хөгжлийн хувьд зохисгүй буюу соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй хэвийн бус хоол идэх буюу хооллолтын зан үйлийг хамарна. Хооллолтын эмгэг нь хүнсний бус зүйл идэх, эсвэл идсэн хоолоо санаатайгаар регургитаци хийх зэрэг, биеийн жин ба галбирт санаа зовнихтой холбоогүй зан үйлийн хямралыг хамарна. Хоол идэх дурын эмгэг нь хэвийн бус хоол идэх зан үйл ба хоол хүнсэнд хэт санаа тавих, мөн биеийн жин ба галбирт илт санаа зовнихыг хамарна.
Тодорхойлолт
Мэдрэлийн хомхойрох нь хомхойрон идэх олонтаа, дахилтат тохиолоор (жишээ нь, дор хаяж нэг сарын хугацаанд долоо хоногт нэг ба түүнээс олон удаа) илэрнэ. Хомхойрон идэх тохиол нь тухайн хүн хоол идэлтээ хянах чадвараа алдсан мэт субъектив мэдрэмж төрж, ердийнхөөсөө илт их буюу өөрөөр идэж, идэхээ зогсоох буюу идэж буй хоолны төрөл, хэмжээг хязгаарлаж чадахгүй мэт мэдрэх тодорхой хугацааны үе юм. Хомхойрон идэхэд биеийн жин нэмэгдэхээс сэргийлэхэд чиглэсэн зохисгүй нөхөх зан үйл (жишээ нь, өөрөө бөөлжүүлэх, туулга буюу бургуйг буруу хэрэглэх, хүнд дасгал хөдөлгөөн хийх) давтан дагалдана. Тухайн хүн биеийн галбир буюу жиндээ хэт санаа тавьдаг бөгөөд энэ нь өөрийгөө үнэлэх үнэлэмжид хүчтэй нөлөөлдөг. Хомхойрон идэх ба зохисгүй нөхөх зан үйлийн хэв маягийн талаар сэтгэлийн илэрхий зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал илэрнэ. Тухайн хүн мэдрэлийн гаралтай хоолонд дургүй болох эмгэгийн оношлогооны шаардлагыг хангахгүй.
Bulimia Nervosa is characterised by frequent, recurrent episodes of binge eating (e.g. once a week or more over a period of at least one month). A binge eating episode is a distinct period of time during which the individual experiences a subjective loss of control over eating, eating notably more or differently than usual, and feels unable to stop eating or limit the type or amount of food eaten. Binge eating is accompanied by repeated inappropriate compensatory behaviours aimed at preventing weight gain (e.g. self-induced vomiting, misuse of laxatives or enemas, strenuous exercise). The individual is preoccupied with body shape or weight, which strongly influences self-evaluation. There is marked distress about the pattern of binge eating and inappropriate compensatory behaviour or significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning. The individual does not meet the diagnostic requirements of Anorexia Nervosa.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код