Feeding or eating disorders
Хооллолтын буюу хоол идэх дурын эмгэг нь эрүүл мэндийн өөр байдлаар тайлбарлагдахгүй, хөгжлийн хувьд зохисгүй буюу соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй хэвийн бус хоол идэх буюу хооллолтын зан үйлийг хамарна. Хооллолтын эмгэг нь хүнсний бус зүйл идэх, эсвэл идсэн хоолоо санаатайгаар регургитаци хийх зэрэг, биеийн жин ба галбирт санаа зовнихтой холбоогүй зан үйлийн хямралыг хамарна. Хоол идэх дурын эмгэг нь хэвийн бус хоол идэх зан үйл ба хоол хүнсэнд хэт санаа тавих, мөн биеийн жин ба галбирт илт санаа зовнихыг хамарна.
Тодорхойлолт
Руминаци-регургитацийн эмгэг нь өмнө нь залгисан хоолоо санаатайгаар, давтан аманд буцааж гаргах (өөрөөр хэлбэл, регургитаци) шинжээр илэрдэг бөгөөд уг хоолыг дахин зажилж, дахин залгих (өөрөөр хэлбэл, руминаци), эсвэл санаатайгаар нулимж болно (гэхдээ бөөлжих үеийнх шиг биш). Регургитацийн зан үйл байнга (долоо хоногт дор хаяж хэд хэдэн удаа) давтагдах бөгөөд дор хаяж хэдэн долоо хоногийн турш үргэлжилнэ. Регургитацийн зан үйлийг регургитацийг шууд үүсгэдэг (жишээ нь, улаан хоолойн стриктур, эсвэл улаан хоолойн үйл ажиллагаанд нөлөөлдөг мэдрэл-булчингийн эмгэг), эсвэл бөөлжис цутгах буюу бөөлжих шинж үүсгэдэг (жишээ нь, нугалуурын нарийсал) өөр эмнэлзүйн байдлаар бүрэн тайлбарлах боломжгүй. Руминаци-регургитацийн эмгэгийг зөвхөн дор хаяж 2 насны хөгжлийн насанд хүрсэн хүнд оношилно.
Rumination-regurgitation disorder is characterised by the intentional and repeated bringing up of previously swallowed food back to the mouth (i.e., regurgitation), which may be re-chewed and re-swallowed (i.e. rumination), or may be deliberately spat out (but not as in vomiting). The regurgitation behaviour is frequent (at least several times per week) and sustained over a period of at least several weeks. The regurgitation behaviour is not fully accounted for by another medical condition that directly causes regurgitation (e.g., oesophageal strictures or neuromuscular disorders affecting oesophageal functioning) or causes nausea or vomiting (e.g. pyloric stenosis). Rumination-regurgitation disorder should only be diagnosed in individuals who have reached a developmental age of at least 2 years.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код