Disorders of bodily distress or bodily experience
Биеийн зовиурын буюу биеийн мэдрэмжийн эмгэг нь тухайн хүн өөрийн биеэ мэдрэх мэдрэмж хямрах шинжээр илэрнэ. Биеийн зовиурын эмгэгт тухайн хүнд зовиур учруулдаг, хэт их анхаарал хандуулдаг биеийн шинж тэмдэг хамаарна. Биеийн бүрэн бүтэн байдлын дисфорид тухайн хүний биеэ мэдрэх мэдрэмжийн хямрал хамаарах бөгөөд энэ нь бие махбодийн тодорхой хөгжлийн бэрхшээлтэй болох байнгын хүсэл, түүнийг дагалдах байнгын эвгүй мэдрэмж, эсвэл хөгжлийн бэрхшээлгүй одоогийн биеийн бүтэц зохисгүй гэсэн хүчтэй мэдрэмжээр илэрнэ.
Тодорхойлолт
Биеийн зовиурын эмгэг нь тухайн хүнд зовиур учруулдаг биеийн шинж тэмдэг илрэх ба шинж тэмдэгт хэт их анхаарал хандуулах шинжээр илэрдэг бөгөөд энэ нь эрүүл мэндийн тусламж үзүүлэгчид давтан хандахаар илэрч болно. Хэрэв эрүүл мэндийн өөр байдал шинж тэмдгийг үүсгэж буюу түүнд нөлөөлж байгаа бол анхаарлын хэмжээ нь тухайн байдлын мөн чанар ба явцтай харьцуулахад илт хэтэрсэн байна. Хэт их анхаарал нь зохих эмнэлзүйн үзлэг, шинжилгээ ба зохих ёсоор тайвшруулсны дараа ч намжихгүй. Биеийн шинж тэмдэг удаан үргэлжлэх бөгөөд дор хаяж хэдэн сарын турш ихэнх өдөр илэрнэ. Ихэвчлэн биеийн зовиурын эмгэгт цаг хугацааны явцад өөрчлөгдөж болох биеийн олон шинж тэмдэг хамаарна. Хааяа эмгэгийн бусад шинжтэй холбоотой ганц шинж тэмдэг—ихэвчлэн өвдөлт буюу ядрах—илэрнэ. Шинж тэмдэг, түүнтэй холбоотой зовиур ба сэтгэл эзэмдэгдэл нь тухайн хүний үйл ажиллагаанд дор хаяж тодорхой хэмжээгээр нөлөөлнө (жишээ нь, харилцаа хурцадмал болох, сурлагын буюу ажил мэргэжлийн үйл ажиллагааны үр нөлөө буурах, чөлөөт цагийн тодорхой үйл ажиллагаанаас татгалзах).
Bodily distress disorder is characterised by the presence of bodily symptoms that are distressing to the individual and excessive attention directed toward the symptoms, which may be manifest by repeated contact with health care providers. If another health condition is causing or contributing to the symptoms, the degree of attention is clearly excessive in relation to its nature and progression. Excessive attention is not alleviated by appropriate clinical examination and investigations and appropriate reassurance. Bodily symptoms are persistent, being present on most days for at least several months. Typically, bodily distress disorder involves multiple bodily symptoms that may vary over time. Occasionally there is a single symptom—usually pain or fatigue—that is associated with the other features of the disorder. The symptoms and associated distress and preoccupation have at least some impact on the individual’s functioning (e.g. strain in relationships, less effective academic or occupational functioning, abandonment of specific leisure activities).
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Биеийн зовиурын эмгэгийн тодорхойлолтын бүх шаардлага хангагдсан байна. Зовиур учруулдаг шинж тэмдэг ба тэдгээрийн үр дагаварт хэт их анхаарал хандуулах бөгөөд энэ нь эмчид байнга үзүүлэхэд хүргэж болох ч тухайн хүний сэтгэл шинж тэмдэгт эзэмдэгдээгүй байна (жишээ нь, тухайн хүн шинж тэмдэгт анхаарлаа төвлөрүүлэхэд өдөрт нэг цагаас бага хугацаа зарцуулна). Тухайн хүн шинж тэмдгийн талаар сэтгэлийн зовуурь илэрхийлдэг бөгөөд шинж тэмдэг нь түүний амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлж болох хэдий ч (жишээ нь, харилцаа хурцадмал болох, сурлагын буюу ажил мэргэжлийн үйл ажиллагааны үр нөлөө буурах, чөлөөт цагийн тодорхой үйл ажиллагаанаас татгалзах), хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээ ихээхэн алдагдаагүй байна.
All definitional requirements of bodily distress disorder are present. There is excessive attention to distressing symptoms and their consequences, which may result in frequent medical visits, but the person is not preoccupied with the symptoms (e.g., the individual spends less than an hour per day focusing on them). Although the individual expresses distress about the symptoms and they may have some impact on his or her life (e.g., strain in relationships, less effective academic or occupational functioning, abandonment of specific leisure activities), there is no substantial impairment in the person’s personal, family, social, educational, occupational, or other important areas of functioning.
ICD-10-тай харгалзах код