Disorders of bodily distress or bodily experience
Биеийн зовиурын буюу биеийн мэдрэмжийн эмгэг нь тухайн хүн өөрийн биеэ мэдрэх мэдрэмж хямрах шинжээр илэрнэ. Биеийн зовиурын эмгэгт тухайн хүнд зовиур учруулдаг, хэт их анхаарал хандуулдаг биеийн шинж тэмдэг хамаарна. Биеийн бүрэн бүтэн байдлын дисфорид тухайн хүний биеэ мэдрэх мэдрэмжийн хямрал хамаарах бөгөөд энэ нь бие махбодийн тодорхой хөгжлийн бэрхшээлтэй болох байнгын хүсэл, түүнийг дагалдах байнгын эвгүй мэдрэмж, эсвэл хөгжлийн бэрхшээлгүй одоогийн биеийн бүтэц зохисгүй гэсэн хүчтэй мэдрэмжээр илэрнэ.
Тодорхойлолт
Биеийн зовиурын эмгэг нь тухайн хүнд зовиур учруулдаг биеийн шинж тэмдэг илрэх ба шинж тэмдэгт хэт их анхаарал хандуулах шинжээр илэрдэг бөгөөд энэ нь эрүүл мэндийн тусламж үзүүлэгчид давтан хандахаар илэрч болно. Хэрэв эрүүл мэндийн өөр байдал шинж тэмдгийг үүсгэж буюу түүнд нөлөөлж байгаа бол анхаарлын хэмжээ нь тухайн байдлын мөн чанар ба явцтай харьцуулахад илт хэтэрсэн байна. Хэт их анхаарал нь зохих эмнэлзүйн үзлэг, шинжилгээ ба зохих ёсоор тайвшруулсны дараа ч намжихгүй. Биеийн шинж тэмдэг удаан үргэлжлэх бөгөөд дор хаяж хэдэн сарын турш ихэнх өдөр илэрнэ. Ихэвчлэн биеийн зовиурын эмгэгт цаг хугацааны явцад өөрчлөгдөж болох биеийн олон шинж тэмдэг хамаарна. Хааяа эмгэгийн бусад шинжтэй холбоотой ганц шинж тэмдэг—ихэвчлэн өвдөлт буюу ядрах—илэрнэ. Шинж тэмдэг, түүнтэй холбоотой зовиур ба сэтгэл эзэмдэгдэл нь тухайн хүний үйл ажиллагаанд дор хаяж тодорхой хэмжээгээр нөлөөлнө (жишээ нь, харилцаа хурцадмал болох, сурлагын буюу ажил мэргэжлийн үйл ажиллагааны үр нөлөө буурах, чөлөөт цагийн тодорхой үйл ажиллагаанаас татгалзах).
Bodily distress disorder is characterised by the presence of bodily symptoms that are distressing to the individual and excessive attention directed toward the symptoms, which may be manifest by repeated contact with health care providers. If another health condition is causing or contributing to the symptoms, the degree of attention is clearly excessive in relation to its nature and progression. Excessive attention is not alleviated by appropriate clinical examination and investigations and appropriate reassurance. Bodily symptoms are persistent, being present on most days for at least several months. Typically, bodily distress disorder involves multiple bodily symptoms that may vary over time. Occasionally there is a single symptom—usually pain or fatigue—that is associated with the other features of the disorder. The symptoms and associated distress and preoccupation have at least some impact on the individual’s functioning (e.g. strain in relationships, less effective academic or occupational functioning, abandonment of specific leisure activities).
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Биеийн зовиурын эмгэгийн тодорхойлолтын бүх шаардлага хангагдсан байна. Шинж тэмдэг ба тэдгээрийн үр дагаварт сэтгэл бүхэлдээ, байнга эзэмдэгдэх бөгөөд энэ нь тухайн хүний амьдралын гол төв болж болохуйц хэмжээнд хүрч, ихэвчлэн эрүүл мэндийн тогтолцоотой өргөн хүрээнд харьцахад хүргэнэ. Шинж тэмдэг, түүнтэй холбоотой зовиур ба сэтгэл эзэмдэгдэл нь хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээг ноцтой алдагдуулна (жишээ нь, ажиллах чадваргүй болох, найз нөхөд ба гэр бүлээсээ хөндийрөх, нийгмийн ба чөлөөт цагийн бараг бүх үйл ажиллагаанаас татгалзах). Тухайн хүний сонирхол маш явцуу болж, бараг зөвхөн өөрийн биеийн шинж тэмдэг ба тэдгээрийн сөрөг үр дагаварт төвлөрч болно.
All definitional requirements of Bodily distress disorder are present. There is pervasive and persistent preoccupation with the symptoms and their consequences to the extent that these may become the focal point of the person’s life, typically resulting in extensive interactions with the health care system. The symptoms and associated distress and preoccupation cause serious impairment in personal, family, social, educational, occupational, or other important areas of functioning (e.g., unable to work, alienation of friends and family, abandonment of nearly all social and leisure activities). The person’s interests may become so narrow as to focus almost exclusively on his or her bodily symptoms and their negative consequences.
ICD-10-тай харгалзах код