Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Каннабис хэрэглэсний шалтгаант эмгэг нь каннабисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрнэ. Каннабис гэдэг нь каннабис ургамал Cannabis sativa болон түүнтэй ойр зүйл ба эрлийзээс гаргаж авсан төрөл бүрийн сэтгэц нөлөөт бэлдмэлийн нийтлэг нэр юм. Каннабист каннабиноид агуулагддаг бөгөөд эдгээр нь тархинд мэдрэл дамжуулагч бодисын ялгаралтыг зохицуулдаг эндоген каннабиноидын рецепторт үйлчилдэг төрөл бүрийн химийн нэгдлийн анги юм. Сэтгэц нөлөөт гол каннабиноид нь δ-9-тетрагидроканнабинол (THC) юм. Каннабисыг ихэвчлэн каннабис ургамлын цэцэглэсэн толгой буюу навч хэлбэрээр татдаг; татахдаа каннабист ихэвчлэн тамхи хольдог. Мөн эдгээр түүхий эдээс бэлтгэсэн каннабисын тос байдаг. Эдгээр бэлдмэл нь THC-ийн идэвхжлээрээ ихээхэн ялгаатай. Каннабис нь голчлон төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлах нөлөөтэй бөгөөд каннабисын хордлогын илрэх шинжийн нэг хэсэг байж болох өвөрмөц эйфори үүсгэх ба каннабисын хордлогын үед мөн танин мэдэхүйн ба сэтгэц хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдаж болно. Каннабис нь донтолт үүсгэх шинж чанартай бөгөөд улмаар зарим хүнд каннабисын донтолт, хэрэглээг багасгах буюу зогсоох үед каннабисын үгүйлэх хамшинж үүсгэнэ. Каннабис нь каннабисын шалтгаант олон төрлийн сэтгэцийн эмгэгтэй холбоотой.
Disorders due to use of cannabis are characterised by the pattern and consequences of cannabis use. Cannabis is the collective term for a range of psychoactive preparations of the cannabis plant, Cannabis sativa, and related species and hybrids. Cannabis contains cannabinoids, a class of diverse chemical compounds that act on endogenous cannabinoid receptors that modulate neurotransmitter release in the brain. The principal psychoactive cannabinoid is δ-9-tetrahydrocannabinol (THC). Cannabis is typically smoked in the form of the flowering heads or leaves of the Cannabis plant; tobacco is often mixed with cannabis when smoked. There are also cannabis oils that are prepared from these same sources. These preparations vary considerably in their THC potency. Cannabis has predominantly central nervous system depressant effects and produces a characteristic euphoria that may be part of the presenting features of Cannabis Intoxication, which may also include impairment in cognitive and psychomotor functioning. Cannabis has dependence-producing properties resulting in Cannabis Dependence in some people and Cannabis Withdrawal when use is reduced or discontinued. Cannabis is associated with a range of Cannabis-Induced Mental Disorders.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодийн буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан, эсвэл бусдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулах зан үйлд хүргэсэн каннабисын хэрэглээний хэв маяг. Бодисын хэрэглээ үечилсэн бол дор хаяж 12 сарын, тасралтгүй (өөрөөр хэлбэл, өдөр бүр буюу бараг өдөр бүр) бол дор хаяж нэг сарын хугацаанд каннабисын хэрэглээний хэв маяг илэрхий байна. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь дараах нэг буюу хэд хэдэн шалтгаанаас үүснэ: (1) хордлоготой холбоотой зан үйл; (2) биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорт нөлөө; эсвэл (3) хор хөнөөлтэй хэрэглэх зам. Бусдын эрүүл мэндэд учрах хор хөнөөлд каннабисын хор хөнөөлтэй хэрэглээний хэв маягийн онош тавигдаж буй хүний каннабисын хордлоготой холбоотой зан үйлээс шууд үүдэлтэй гэмтэл зэрэг бие махбодийн аливаа хэлбэрийн хор хөнөөл, эсвэл сэтгэцийн эмгэг хамаарна.
A pattern of cannabis use that has caused damage to a person’s physical or mental health or has resulted in behaviour leading to harm to the health of others. The pattern of cannabis use is evident over a period of at least 12 months if substance use is episodic or at least one month if use is continuous (i.e., daily or almost daily). Harm to health of the individual occurs due to one or more of the following: (1) behaviour related to intoxication; (2) direct or secondary toxic effects on body organs and systems; or (3) a harmful route of administration. Harm to health of others includes any form of physical harm, including trauma, or mental disorder that is directly attributable to behaviour related to cannabis intoxication on the part of the person to whom the diagnosis of Harmful pattern of use of cannabis applies.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код