Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Каннабис хэрэглэсний шалтгаант эмгэг нь каннабисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрнэ. Каннабис гэдэг нь каннабис ургамал Cannabis sativa болон түүнтэй ойр зүйл ба эрлийзээс гаргаж авсан төрөл бүрийн сэтгэц нөлөөт бэлдмэлийн нийтлэг нэр юм. Каннабист каннабиноид агуулагддаг бөгөөд эдгээр нь тархинд мэдрэл дамжуулагч бодисын ялгаралтыг зохицуулдаг эндоген каннабиноидын рецепторт үйлчилдэг төрөл бүрийн химийн нэгдлийн анги юм. Сэтгэц нөлөөт гол каннабиноид нь δ-9-тетрагидроканнабинол (THC) юм. Каннабисыг ихэвчлэн каннабис ургамлын цэцэглэсэн толгой буюу навч хэлбэрээр татдаг; татахдаа каннабист ихэвчлэн тамхи хольдог. Мөн эдгээр түүхий эдээс бэлтгэсэн каннабисын тос байдаг. Эдгээр бэлдмэл нь THC-ийн идэвхжлээрээ ихээхэн ялгаатай. Каннабис нь голчлон төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлах нөлөөтэй бөгөөд каннабисын хордлогын илрэх шинжийн нэг хэсэг байж болох өвөрмөц эйфори үүсгэх ба каннабисын хордлогын үед мөн танин мэдэхүйн ба сэтгэц хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдаж болно. Каннабис нь донтолт үүсгэх шинж чанартай бөгөөд улмаар зарим хүнд каннабисын донтолт, хэрэглээг багасгах буюу зогсоох үед каннабисын үгүйлэх хамшинж үүсгэнэ. Каннабис нь каннабисын шалтгаант олон төрлийн сэтгэцийн эмгэгтэй холбоотой.
Disorders due to use of cannabis are characterised by the pattern and consequences of cannabis use. Cannabis is the collective term for a range of psychoactive preparations of the cannabis plant, Cannabis sativa, and related species and hybrids. Cannabis contains cannabinoids, a class of diverse chemical compounds that act on endogenous cannabinoid receptors that modulate neurotransmitter release in the brain. The principal psychoactive cannabinoid is δ-9-tetrahydrocannabinol (THC). Cannabis is typically smoked in the form of the flowering heads or leaves of the Cannabis plant; tobacco is often mixed with cannabis when smoked. There are also cannabis oils that are prepared from these same sources. These preparations vary considerably in their THC potency. Cannabis has predominantly central nervous system depressant effects and produces a characteristic euphoria that may be part of the presenting features of Cannabis Intoxication, which may also include impairment in cognitive and psychomotor functioning. Cannabis has dependence-producing properties resulting in Cannabis Dependence in some people and Cannabis Withdrawal when use is reduced or discontinued. Cannabis is associated with a range of Cannabis-Induced Mental Disorders.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Каннабисын донтолт нь каннабисыг давтан буюу тасралтгүй хэрэглэснээс үүсдэг, каннабисын хэрэглээг зохицуулах чадварын эмгэг юм. Онцлог шинж нь каннабис хэрэглэх хүчтэй дотоод хүсэл тэмүүлэл бөгөөд энэ нь хэрэглээгээ хянах чадвар алдагдах, бусад үйл ажиллагаанаас хэрэглээг улам илүүд үзэх, хор хөнөөл буюу сөрөг үр дагаврыг үл харгалзан хэрэглээг үргэлжлүүлэхээр илэрнэ. Эдгээр мэдрэмж нь ихэвчлэн каннабис хэрэглэх хүсэл тэмүүлэл буюу шунал төрөх субъектив мэдрэмжтэй хавсарна. Мөн донтолтын физиологийн шинж илэрч болох бөгөөд үүнд каннабисын нөлөөнд тэсвэржилт үүсэх, каннабисын хэрэглээг зогсоох буюу багасгасны дараа үгүйлэх шинж тэмдэг илрэх, эсвэл үгүйлэх шинж тэмдгээс сэргийлэх буюу намдаахын тулд каннабис буюу фармакологийн хувьд төстэй бодисыг давтан хэрэглэх зэрэг хамаарна. Донтолтын шинж ихэвчлэн дор хаяж 12 сарын хугацаанд илэрхий байдаг боловч каннабисын хэрэглээ дор хаяж 3 сарын турш тасралтгүй (өдөр бүр буюу бараг өдөр бүр) байвал оношийг тавьж болно.
Cannabis dependence is a disorder of regulation of cannabis use arising from repeated or continuous use of cannabis. The characteristic feature is a strong internal drive to use cannabis, which is manifested by impaired ability to control use, increasing priority given to use over other activities and persistence of use despite harm or negative consequences. These experiences are often accompanied by a subjective sensation of urge or craving to use cannabis. Physiological features of dependence may also be present, including tolerance to the effects of cannabis, withdrawal symptoms following cessation or reduction in use of cannabis, or repeated use of cannabis or pharmacologically similar substances to prevent or alleviate withdrawal symptoms. The features of dependence are usually evident over a period of at least 12 months but the diagnosis may be made if cannabis use is continuous (daily or almost daily) for at least 3 months.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Сүүлийн нэг сарын дотор каннабис хэрэглэсэн, одоогийн каннабисын донтолт.
Current cannabis dependence with use of cannabis within the past month.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код