Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Каннабис хэрэглэсний шалтгаант эмгэг нь каннабисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрнэ. Каннабис гэдэг нь каннабис ургамал Cannabis sativa болон түүнтэй ойр зүйл ба эрлийзээс гаргаж авсан төрөл бүрийн сэтгэц нөлөөт бэлдмэлийн нийтлэг нэр юм. Каннабист каннабиноид агуулагддаг бөгөөд эдгээр нь тархинд мэдрэл дамжуулагч бодисын ялгаралтыг зохицуулдаг эндоген каннабиноидын рецепторт үйлчилдэг төрөл бүрийн химийн нэгдлийн анги юм. Сэтгэц нөлөөт гол каннабиноид нь δ-9-тетрагидроканнабинол (THC) юм. Каннабисыг ихэвчлэн каннабис ургамлын цэцэглэсэн толгой буюу навч хэлбэрээр татдаг; татахдаа каннабист ихэвчлэн тамхи хольдог. Мөн эдгээр түүхий эдээс бэлтгэсэн каннабисын тос байдаг. Эдгээр бэлдмэл нь THC-ийн идэвхжлээрээ ихээхэн ялгаатай. Каннабис нь голчлон төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлах нөлөөтэй бөгөөд каннабисын хордлогын илрэх шинжийн нэг хэсэг байж болох өвөрмөц эйфори үүсгэх ба каннабисын хордлогын үед мөн танин мэдэхүйн ба сэтгэц хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдаж болно. Каннабис нь донтолт үүсгэх шинж чанартай бөгөөд улмаар зарим хүнд каннабисын донтолт, хэрэглээг багасгах буюу зогсоох үед каннабисын үгүйлэх хамшинж үүсгэнэ. Каннабис нь каннабисын шалтгаант олон төрлийн сэтгэцийн эмгэгтэй холбоотой.
Disorders due to use of cannabis are characterised by the pattern and consequences of cannabis use. Cannabis is the collective term for a range of psychoactive preparations of the cannabis plant, Cannabis sativa, and related species and hybrids. Cannabis contains cannabinoids, a class of diverse chemical compounds that act on endogenous cannabinoid receptors that modulate neurotransmitter release in the brain. The principal psychoactive cannabinoid is δ-9-tetrahydrocannabinol (THC). Cannabis is typically smoked in the form of the flowering heads or leaves of the Cannabis plant; tobacco is often mixed with cannabis when smoked. There are also cannabis oils that are prepared from these same sources. These preparations vary considerably in their THC potency. Cannabis has predominantly central nervous system depressant effects and produces a characteristic euphoria that may be part of the presenting features of Cannabis Intoxication, which may also include impairment in cognitive and psychomotor functioning. Cannabis has dependence-producing properties resulting in Cannabis Dependence in some people and Cannabis Withdrawal when use is reduced or discontinued. Cannabis is associated with a range of Cannabis-Induced Mental Disorders.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Каннабисын шалтгаант сэтгэл түгших эмгэг нь каннабисын хордлого буюу үгүйлэх хамшинжийн явцад буюу түүнээс хойш удалгүй үүсдэг сэтгэл түгшилтийн шинж тэмдгээр (жишээ нь, түгшүүр буюу санаа зовних, айдас, тусгаар мэдрэлийн хэт сэрлийн физиологийн шинж тэмдэг, зайлсхийх зан төрх) илэрнэ. Шинж тэмдгийн эрчим буюу үргэлжлэх хугацаа нь каннабисын хордлого буюу каннабисын үгүйлэх хамшинжид онцлог байдаг сэтгэл түгшилтийн шинж тэмдгээс ихээхэн давсан байна. Каннабисын хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь сэтгэл түгшилтийн шинж тэмдэг үүсгэх чадвартай байх ёстой. Шинж тэмдгийг анхдагч сэтгэцийн эмгэгээр (жишээ нь, сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэг, сэтгэл түгшилтийн тод шинж тэмдэгтэй сэтгэл гутрах эмгэг) илүү сайн тайлбарлах боломжгүй бөгөөд хэрэв сэтгэл түгшилтийн шинж тэмдэг каннабисын хэрэглээ эхлэхээс өмнө илэрсэн, каннабисын хэрэглээ буюу үгүйлэх хамшинж зогссоны дараа шинж тэмдэг нэлээд удаан хугацаагаар үргэлжилсэн, эсвэл сэтгэл түгшилтийн шинж тэмдэгтэй, урьд өмнө байсан анхдагч сэтгэцийн эмгэгийн бусад нотолгоо (жишээ нь, каннабисын хэрэглээтэй холбоогүй өмнөх тохиолын өгүүлэмж) байвал ийм тайлбар тохирох боломжтой.
Cannabis-induced anxiety disorder is characterised by anxiety symptoms (e.g., apprehension or worry, fear, physiological symptoms of excessive autonomic arousal, avoidance behaviour) that develop during or soon after intoxication with or withdrawal from cannabis. The intensity or duration of the symptoms is substantially in excess of anxiety symptoms that are characteristic of Cannabis intoxication or Cannabis withdrawal. The amount and duration of cannabis use must be capable of producing anxiety symptoms. The symptoms are not better explained by a primary mental disorder (e.g., an Anxiety and Fear-Related Disorder, a Depressive Disorder with prominent anxiety symptoms), as might be the case if the anxiety symptoms preceded the onset of the cannabis use, if the symptoms persist for a substantial period of time after cessation of the cannabis use or withdrawal, or if there is other evidence of a pre-existing primary mental disorder with anxiety symptoms (e.g., a history of prior episodes not associated with cannabis use).
ICD-10-тай харгалзах код