Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Амфетамин, метамфетамин буюу меткатинон зэрэг сэдээгч бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь эдгээр бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Кокаинаас гадна байгальд тохиолддог болон нийлэгжүүлэн гаргаж авсан олон төрлийн психостимулятор байдаг. Энэ бүлгийн хамгийн олон тоотой нь метамфетамин зэрэг амфетамин төрлийн бодисууд юм. Эмчийн жороор олгодог дексамфетамин зэрэг сэдээгч бодисыг анхаарлын хомсдолтой хэт идэвхжилийн эмгэг зэрэг цөөн тооны байдлын үед заалтаар хэрэглэнэ. Олон оронд эфедрон нэрээр мэдэгдэх меткатинон нь метамфетамины бүтцийн аналог бөгөөд катинонтой төстэй, хүчтэй нөлөөтэй нийлэг сэдээгч бодис юм. Эдгээр бүх бодис голчлон психостимуляторын шинж чанартай бөгөөд мөн янз бүрийн зэргээр судас агшаах нөлөөтэй. Эдгээр нь сэдээгч бодисын хордлогын үед ажиглагддаг шиг эйфори ба хэт идэвхжил үүсгэнэ. Эдгээр нь донтолт үүсгэх хүчтэй шинж чанартай бөгөөд энэ нь сэдээгч бодисын донтолт, мөн хэрэглээг зогсоосны дараа сэдээгч бодисын үгүйлэх хамшинж гэсэн онош тавихад хүргэж болно. Сэдээгч бодисын шалтгаант хэд хэдэн сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of stimulants including amphetamines, methamphetamine or methcathinone are characterised by the pattern and consequences of use of these substances. There is a wide array of naturally occurring and synthetically produced psychostimulants other than cocaine. The most numerous of this group are the amphetamine-type substances, including methamphetamine. Prescribed stimulants including dexamphetamine are indicated for a limited number of conditions such as for Attention Deficit Hyperactivity Disorder. Methcathinone, known in many countries as ephedrone, is a synthetic potent stimulant that is a structural analogue of methamphetamine and is related to cathinone. All these drugs have primarily psychostimulant properties and are also vasoconstrictors to a varying degree. They induce euphoria and hyperactivity as may be seen in Stimulant Intoxication. They have potent dependence-producing properties, which may lead to the diagnosis of Stimulant Dependence and Stimulant Withdrawal following the cessation of use. Several Stimulant-Induced Mental Disorders are described.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Кокаин ба нийлэг катиноноос бусад, амфетамин, метамфетамин буюу меткатинон зэрэг сэдээгч бодисын донтолт нь сэдээгч бодисыг давтан буюу тасралтгүй хэрэглэснээс үүдэлтэй, сэдээгч бодисын хэрэглээг зохицуулах чадварын эмгэг юм. Онцлог шинж нь сэдээгч бодис хэрэглэх хүчтэй дотоод түлхэц бөгөөд энэ нь хэрэглээгээ хянах чадвар алдагдах, хэрэглээнд бусад үйл ажиллагаанаас улам илүү ач холбогдол өгөх, хор хөнөөл буюу сөрөг үр дагаврыг үл харгалзан хэрэглээг үргэлжлүүлэх зэргээр илэрнэ. Эдгээр мэдрэмжид ихэвчлэн сэдээгч бодис хэрэглэх хүсэл буюу хүчтэй хүсэл тэмүүллийн субъектив мэдрэмж дагалдана. Мөн донтолтын физиологийн шинжүүд илэрч болох бөгөөд үүнд сэдээгч бодисын нөлөөнд дасал үүсэх, сэдээгч бодисын хэрэглээг зогсоох буюу багасгасны дараа үгүйлэх хамшинжийн шинж тэмдэг илрэх, эсвэл үгүйлэх хамшинжийн шинж тэмдгээс сэргийлэх буюу намдаахын тулд сэдээгч бодис буюу фармакологийн хувьд төстэй бодисыг давтан хэрэглэх зэрэг хамаарна. Донтолтын шинжүүд ихэвчлэн дор хаяж 12 сарын хугацаанд илэрхий байдаг боловч сэдээгч бодисыг дор хаяж 3 сарын турш тасралтгүй (өдөр бүр буюу бараг өдөр бүр) хэрэглэсэн бол оношийг тавьж болно.
Stimulant dependence including amphetamines, methamphetamine or methcathinone but excluding cocaine and synthetic cathinones is a disorder of regulation of stimulant use arising from repeated or continuous use of stimulants. The characteristic feature is a strong internal drive to use stimulants, which is manifested by impaired ability to control use, increasing priority given to use over other activities and persistence of use despite harm or negative consequences. These experiences are often accompanied by a subjective sensation of urge or craving to use stimulants. Physiological features of dependence may also be present, including tolerance to the effects of stimulants, withdrawal symptoms following cessation or reduction in use of stimulants, or repeated use of stimulants or pharmacologically similar substances to prevent or alleviate withdrawal symptoms. The features of dependence are usually evident over a period of at least 12 months but the diagnosis may be made if stimulant use is continuous (daily or almost daily) for at least 3 months.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Кофеин, кокаин ба нийлэг катиноноос бусад, амфетамин, метамфетамин ба меткатинон зэрэг сэдээгч бодисын донтолт нь сүүлийн нэг сарын дотор амфетамин буюу бусад сэдээгч бодис хэрэглэсэн байхыг хэлнэ.
Stimulant dependence including amphetamines, methamphetamine and methcathinone but excluding caffeine, cocaine and synthetic cathinones refers to amphetamine or other stimulant use within the past month.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код