Impulse control disorders
Импульсээ хянах чадварын эмгэг нь тухайн хүнд ядаж богино хугацаанд таашаал өгдөг үйлдлийг хийх импульс, түлхэц буюу хүслийг өөрт нь буюу бусдад урт хугацаанд учрах хор хөнөөл, зан үйлийн хэв маягаас үүдэх сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний ихээхэн алдагдал зэрэг үр дагаврыг үл харгалзан дахин дахин дарж чадахгүй байх шинжээр илэрдэг. Импульсээ хянах чадварын эмгэгт түймэр тавих, хулгай хийх, бэлгийн зан үйл ба уур хилэнгийн тэсрэлт зэрэг олон тодорхой зан үйл хамаарна.
Тодорхойлолт
Шатаах дон нь түймэр тавих хүчтэй импульсээ хянаж чадахгүй байх нь давтагдаж, үүний улмаас илт сэдэлгүйгээр (жишээ нь, мөнгөн ашиг, өшөө авалт, хорлон сүйтгэх ажиллагаа, улс төрийн мэдэгдэл, анхаарал татах буюу хүлээн зөвшөөрөгдөх) эд хөрөнгө буюу бусад зүйлийг шатаах олон удаагийн үйлдэл буюу оролдлого хийх шинжээр илэрдэг. Түймэр тавихын өмнө дотоод хурцадмал байдал буюу сэтгэл хөдлөлийн өдөөгдөл нэмэгдэх мэдрэмж төрж, гал ба түүнтэй холбоотой өдөөлтөд (жишээ нь, гал ажиглах, гал асаах, гал унтраах тоног төхөөрөмжийг сонирхох) байнга татагдах буюу сэтгэл эзэмдэгдэх, мөн гал тавих, түүний үр дагаврыг харах буюу түүний дараах үйл явдалд оролцох үед ба түүний дараа шууд таашаал, сэтгэл догдлол, тайвшрал буюу сэтгэл ханамжийн мэдрэмж төрнө. Энэ зан үйл нь оюуны чадварын алдагдал, сэтгэцийн ба зан төрхийн өөр эмгэг, эсвэл бодисын хордлогоор илүү сайн тайлбарлагдахгүй.
Pyromania is characterised by a recurrent failure to control strong impulses to set fires, resulting in multiple acts of, or attempts at, setting fire to property or other objects, in the absence of an apparent motive (e.g., monetary gain, revenge, sabotage, political statement, attracting attention or recognition). There is an increasing sense of tension or affective arousal prior to instances of fire setting, persistent fascination or preoccupation with fire and related stimuli (e.g., watching fires, building fires, fascination with firefighting equipment), and a sense of pleasure, excitement, relief or gratification during, and immediately after the act of setting the fire, witnessing its effects, or participating in its aftermath. The behaviour is not better explained by intellectual impairment, another mental and behavioural disorder, or substance intoxication.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код