Impulse control disorders
Импульсээ хянах чадварын эмгэг нь тухайн хүнд ядаж богино хугацаанд таашаал өгдөг үйлдлийг хийх импульс, түлхэц буюу хүслийг өөрт нь буюу бусдад урт хугацаанд учрах хор хөнөөл, зан үйлийн хэв маягаас үүдэх сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний ихээхэн алдагдал зэрэг үр дагаврыг үл харгалзан дахин дахин дарж чадахгүй байх шинжээр илэрдэг. Импульсээ хянах чадварын эмгэгт түймэр тавих, хулгай хийх, бэлгийн зан үйл ба уур хилэнгийн тэсрэлт зэрэг олон тодорхой зан үйл хамаарна.
Тодорхойлолт
Үе үе уур хилэн тэсрэх эмгэг нь түрэмгий импульсээ хянаж чадахгүй байгааг илэрхийлэх, үгээр буюу бие махбодоор түрэмгийлэх, эсвэл эд хөрөнгө сүйтгэх богино хугацааны давтагдах тохиолоор илэрдэг бөгөөд тэсрэлтийн хүч буюу түрэмгийллийн зэрэг нь өдөөн хатгалга буюу түлхэц болсон сэтгэц-нийгмийн стресс хүчин зүйлтэй огт харьцуулшгүй их байна. Шинж тэмдгүүд нь сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн өөр эмгэгээр илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд архаг уур хилэн ба цочромтгой байдлын хэв маягийн (жишээ нь, эсэргүүцэн сөргөлдөх эмгэгийн үед) нэг хэсэг биш. Зан үйлийн хэв маяг нь хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэхүйц хүнд байна.
Intermittent explosive disorder is characterised by repeated brief episodes of verbal or physical aggression or destruction of property that represent a failure to control aggressive impulses, with the intensity of the outburst or degree of aggressiveness being grossly out of proportion to the provocation or precipitating psychosocial stressors. The symptoms are not better explained by another mental, behavioural, or neurodevelopmental disorder and are not part of a pattern of chronic anger and irritability (e.g., in oppositional defiant disorder). The behaviour pattern is of sufficient severity to result in significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код