Impulse control disorders
Импульсээ хянах чадварын эмгэг нь тухайн хүнд ядаж богино хугацаанд таашаал өгдөг үйлдлийг хийх импульс, түлхэц буюу хүслийг өөрт нь буюу бусдад урт хугацаанд учрах хор хөнөөл, зан үйлийн хэв маягаас үүдэх сэтгэлийн ихээхэн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний ихээхэн алдагдал зэрэг үр дагаврыг үл харгалзан дахин дахин дарж чадахгүй байх шинжээр илэрдэг. Импульсээ хянах чадварын эмгэгт түймэр тавих, хулгай хийх, бэлгийн зан үйл ба уур хилэнгийн тэсрэлт зэрэг олон тодорхой зан үйл хамаарна.
Тодорхойлолт
Хулгайн дон нь илт сэдэлгүйгээр (жишээ нь, эд зүйлийг хувийн хэрэгцээнд буюу мөнгөн ашиг олох зорилгоор олж авдаггүй) эд зүйл хулгайлах хүчтэй импульсээ хянаж чадахгүй байх нь давтагдах шинжээр илэрдэг. Хулгай хийхийн өмнө дотоод хурцадмал байдал буюу сэтгэл хөдлөлийн өдөөгдөл нэмэгдэх мэдрэмж төрж, хулгай хийх үед ба түүний дараа шууд таашаал, сэтгэл догдлол, тайвшрал буюу сэтгэл ханамжийн мэдрэмж төрнө. Энэ зан үйл нь оюуны чадварын алдагдал, сэтгэцийн ба зан төрхийн өөр эмгэг, эсвэл бодисын хордлогоор илүү сайн тайлбарлагдахгүй.
Kleptomania is characterised by a recurrent failure to control strong impulses to steal objects in the absence of an apparent motive (e.g., objects are not acquired for personal use or monetary gain). There is an increasing sense of tension or affective arousal before instances of theft and a sense of pleasure, excitement, relief, or gratification during and immediately after the act of stealing. The behaviour is not better explained by intellectual impairment, another mental and behavioural disorder, or substance intoxication.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Хэрэв хулгай хийх нь зан төрхийн-нийгмийн гажуудлын эмгэг буюу сэтгэл хөөрөх нэг удаагийн тохиолын хүрээнд илэрч байвал хулгайн донг тусад нь оношлохгүй.
If stealing occurs within the context of conduct-dissocial disorder or a manic episode, Kleptomania should not be diagnosed separately.
ICD-10-тай харгалзах код