Dementia
Тэнэгрэл нь тухайн хүний нас ба өвчлөхөөс өмнөх танин мэдэхүйн үйл ажиллагааны ерөнхий түвшинд хүлээгдэхтэй харьцуулахад танин мэдэхүйн хоёр буюу түүнээс дээш хүрээний илт алдагдлаар илэрдэг бөгөөд энэ нь тухайн хүний өмнөх үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Тэнэгрэлийн ихэнх хэлбэрт ой санамжийн алдагдал илэрдэг боловч танин мэдэхүйн алдагдал зөвхөн ой санамжаар хязгаарлагдахгүй (өөрөөр хэлбэл, гүйцэтгэх үйл ажиллагаа, анхаарал, хэл яриа, нийгмийн танин мэдэхүй ба дүгнэх чадвар, сэтгэц хөдөлгөөний хурд, харааны хүртэхүйн буюу харааны орон зайн чадвар зэрэг бусад хүрээнд алдагдал илэрнэ). Мэдрэл-зан төрхийн өөрчлөлт мөн илэрч болох бөгөөд тэнэгрэлийн зарим хэлбэрт анхны илрэх шинж тэмдэг болж болно. Танин мэдэхүйн алдагдал нь хэвийн хөгшрөлттэй холбоогүй бөгөөд тухайн хүн өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэхэд мэдэгдэхүйц саад учруулахуйц хүнд байна. Танин мэдэхүйн алдагдал нь мэдрэлийн тогтолцооны суурь олдмол өвчин, гэмтэл, халдвар буюу тархинд нөлөөлөх бусад өвчний үйл явц, эсвэл тодорхой бодис буюу эм хэрэглэх, тэжээлийн дутал буюу хорт бодист өртөхтэй холбоотой гэж таамаглагддаг, эсвэл шалтгаан нь тодорхойгүй байж болно. Алдагдал нь одоогийн бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжаас үүдэлтэй биш.
Тодорхойлолт
Альцхаймерын өвчний шалтгаант тэнэгрэл нь тэнэгрэлийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Өвчин далд эхэлдэг бөгөөд ой санамжийн алдагдал ихэвчлэн анхны зовиур болж илэрнэ. Онцлог явц нь танин мэдэхүйн үйл ажиллагааны өмнөх түвшнээс удаан боловч тогтмол буурах бөгөөд өвчин даамжрах тусам танин мэдэхүйн нэмэлт хүрээнд (гүйцэтгэх үйл ажиллагаа, анхаарал, хэл яриа, нийгмийн танин мэдэхүй ба дүгнэх чадвар, сэтгэц хөдөлгөөний хурд, харааны хүртэхүйн буюу харааны орон зайн чадвар зэрэг) алдагдал илэрнэ. Альцхаймерын өвчний шалтгаант тэнэгрэлд өвчний эхний үе шатанд сэтгэл санаа гутрах ба хайхрамжгүй болох зэрэг сэтгэцийн ба зан төрхийн шинж тэмдэг, хожуу үе шатанд солиорлын шинж тэмдэг, цочромтгой байх, түрэмгийлэл, ухаан будилах, алхаа ба хөдөлгөөн өөрчлөгдөх, таталт дагалдаж болно. Генетикийн шинжилгээ эерэг гарах, гэр бүлийн өгүүлэмж ба танин мэдэхүй аажмаар буурах нь Альцхаймерын өвчний шалтгаант тэнэгрэлийг сэжиглэх үндэслэл болно.
Dementia due to Alzheimer disease is the most common form of dementia. Onset is insidious with memory impairment typically reported as the initial presenting complaint. The characteristic course is a slow but steady decline from a previous level of cognitive functioning with impairment in additional cognitive domains (such as executive functions, attention, language, social cognition and judgment, psychomotor speed, visuoperceptual or visuospatial abilities) emerging with disease progression. Dementia due to Alzheimer disease may be accompanied by mental and behavioural symptoms such as depressed mood and apathy in the initial stages of the disease and may be accompanied by psychotic symptoms, irritability, aggression, confusion, abnormalities of gait and mobility, and seizures at later stages. Positive genetic testing, family history and gradual cognitive decline are suggestive of Dementia due to Alzheimer disease.
Кодлох заавар (Coding note)
Энэ ангиллыг үндсэн хүснэгтлэлд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг өөр бүлэгт ангилсан өвчний үед тэнэгрэл илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
This category should never be used in primary tabulation. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of dementia in diseases classified elsewhere.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Тархины судасны өвчнийг оруулахгүйгээр, хавсарсан бусад эмгэгтэй Альцхаймерын өвчний шалтгаант тэнэгрэл.
Dementia due to Alzheimer disease with other concomitant pathology, not including cerebrovascular disease.
Кодлох заавар (Coding note)
Энэ ангиллыг үндсэн хүснэгтлэлд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг өөр бүлэгт ангилсан өвчний үед тэнэгрэл илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
Тэнэгрэл олон шалтгаантай бол холбогдох бүх шалтгааныг кодлоно.
This category should never be used in primary tabulation. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of dementia in diseases classified elsewhere.
When dementia is due to multiple aetiologies, code all that apply.
ICD-10-тай харгалзах код