Dementia
Тэнэгрэл нь тухайн хүний нас ба өвчлөхөөс өмнөх танин мэдэхүйн үйл ажиллагааны ерөнхий түвшинд хүлээгдэхтэй харьцуулахад танин мэдэхүйн хоёр буюу түүнээс дээш хүрээний илт алдагдлаар илэрдэг бөгөөд энэ нь тухайн хүний өмнөх үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Тэнэгрэлийн ихэнх хэлбэрт ой санамжийн алдагдал илэрдэг боловч танин мэдэхүйн алдагдал зөвхөн ой санамжаар хязгаарлагдахгүй (өөрөөр хэлбэл, гүйцэтгэх үйл ажиллагаа, анхаарал, хэл яриа, нийгмийн танин мэдэхүй ба дүгнэх чадвар, сэтгэц хөдөлгөөний хурд, харааны хүртэхүйн буюу харааны орон зайн чадвар зэрэг бусад хүрээнд алдагдал илэрнэ). Мэдрэл-зан төрхийн өөрчлөлт мөн илэрч болох бөгөөд тэнэгрэлийн зарим хэлбэрт анхны илрэх шинж тэмдэг болж болно. Танин мэдэхүйн алдагдал нь хэвийн хөгшрөлттэй холбоогүй бөгөөд тухайн хүн өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэхэд мэдэгдэхүйц саад учруулахуйц хүнд байна. Танин мэдэхүйн алдагдал нь мэдрэлийн тогтолцооны суурь олдмол өвчин, гэмтэл, халдвар буюу тархинд нөлөөлөх бусад өвчний үйл явц, эсвэл тодорхой бодис буюу эм хэрэглэх, тэжээлийн дутал буюу хорт бодист өртөхтэй холбоотой гэж таамаглагддаг, эсвэл шалтгаан нь тодорхойгүй байж болно. Алдагдал нь одоогийн бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжаас үүдэлтэй биш.
Тодорхойлолт
Левигийн биетийн өвчний үед паркинсонизмын хөдөлгөөний шинж илрэхээс өмнө буюу илэрснээс хойш нэг жилийн дотор үүсэх тэнэгрэл. Тархины багана, лимбийн хэсэг, урд тархи ба шинэ бор гадарт α-синуклеин ба убиквитин агуулсан мэдрэлийн эсийн доторх биетүүд болох Левигийн биет байхаар тодорхойлогдоно. Өвчин далд эхэлдэг бөгөөд ихэвчлэн анхаарал ба гүйцэтгэх үйл ажиллагааны дутагдал илэрнэ. Эдгээр танин мэдэхүйн дутагдал ихэвчлэн харааны хий үзэгдэл ба REM нойрны зан үйлийн эмгэгийн шинж тэмдгээр дагалдана. Мөн бусад мэдрэхүйн хий үзэгдэл, сэтгэл гутралын шинж тэмдэг ба дэмийрэх шинж илэрч болно. Шинж тэмдгийн илрэл ихэвчлэн хэдэн өдрийн явцад ихээхэн хэлбэлздэг тул удаан хугацааны үнэлгээ хийх ба дэмийрлээс ялгах шаардлагатай. Танин мэдэхүйн шинж тэмдэг эхэлснээс хойш ойролцоогоор 1 жилийн дотор паркинсонизм аяндаа эхлэх нь түгээмэл.
Dementia preceding or occurring within one year after the onset of motor parkinsonian signs in the setting of Lewy body disease. Characterized by presence of Lewy bodies, which are intraneuronal inclusions containing α-synuclein and ubiquitin in the brain stem, limbic area, forebrain, and neocortex. Onset is insidious with attentional and executive functioning deficits often present. These cognitive deficits are often accompanied by visual hallucinations and symptoms of REM sleep behaviour disorder. Hallucinations in other sensory modalities, depressive symptoms, and delusions may also be present. The symptom presentation usually varies significantly over the course of days necessitating longitudinal assessment and differentiation from delirium. Spontaneous onset of Parkinsonism within approximately 1 year of the onset of cognitive symptoms is common.
Кодлох заавар (Coding note)
Энэ ангиллыг үндсэн хүснэгтлэлд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг өөр бүлэгт ангилсан өвчний үед тэнэгрэл илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
Тэнэгрэл олон шалтгаантай бол холбогдох бүх шалтгааныг кодлоно.
This category should never be used in primary tabulation. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of dementia in diseases classified elsewhere.
When dementia is due to multiple aetiologies, code all that apply.
ICD-10-тай харгалзах код