Dementia
Тэнэгрэл нь тухайн хүний нас ба өвчлөхөөс өмнөх танин мэдэхүйн үйл ажиллагааны ерөнхий түвшинд хүлээгдэхтэй харьцуулахад танин мэдэхүйн хоёр буюу түүнээс дээш хүрээний илт алдагдлаар илэрдэг бөгөөд энэ нь тухайн хүний өмнөх үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Тэнэгрэлийн ихэнх хэлбэрт ой санамжийн алдагдал илэрдэг боловч танин мэдэхүйн алдагдал зөвхөн ой санамжаар хязгаарлагдахгүй (өөрөөр хэлбэл, гүйцэтгэх үйл ажиллагаа, анхаарал, хэл яриа, нийгмийн танин мэдэхүй ба дүгнэх чадвар, сэтгэц хөдөлгөөний хурд, харааны хүртэхүйн буюу харааны орон зайн чадвар зэрэг бусад хүрээнд алдагдал илэрнэ). Мэдрэл-зан төрхийн өөрчлөлт мөн илэрч болох бөгөөд тэнэгрэлийн зарим хэлбэрт анхны илрэх шинж тэмдэг болж болно. Танин мэдэхүйн алдагдал нь хэвийн хөгшрөлттэй холбоогүй бөгөөд тухайн хүн өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэхэд мэдэгдэхүйц саад учруулахуйц хүнд байна. Танин мэдэхүйн алдагдал нь мэдрэлийн тогтолцооны суурь олдмол өвчин, гэмтэл, халдвар буюу тархинд нөлөөлөх бусад өвчний үйл явц, эсвэл тодорхой бодис буюу эм хэрэглэх, тэжээлийн дутал буюу хорт бодист өртөхтэй холбоотой гэж таамаглагддаг, эсвэл шалтгаан нь тодорхойгүй байж болно. Алдагдал нь одоогийн бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжаас үүдэлтэй биш.
Тодорхойлолт
Духны-чамархайн тэнэгрэл (FTD) нь голчлон духны ба чамархайн дэлбэнг гэмтээдэг анхдагч мэдрэлийн сөнөрөлт эмгэгийн бүлэг юм. Ихэвчлэн далд эхэлж, аажмаар хүндрэх явцтай. Хэд хэдэн хамшинжийн хувилбар (заримынх нь генетикийн үндэс буюу гэр бүлээр тохиолдох шинж тогтоогдсон) тодорхойлогдсон бөгөөд эдгээрт голчлон бие хүний ба зан төрхийн илт өөрчлөлт (гүйцэтгэх үйл ажиллагааны алдагдал, хайхрамжгүй болох, нийгмийн танин мэдэхүй муудах, давтагдмал зан үйл ба хооллох зуршлын өөрчлөлт зэрэг), голчлон хэл ярианы дутагдал (утгын, аграмматик/урсгалгүй ба логопеник хэлбэрийг хамарсан), голчлон хөдөлгөөнтэй холбоотой дутагдал (супрануклеар даамжрах саа, кортикобазаль сөнөрөл, олон тогтолцоог хамарсан хатингар, эсвэл булчингийн хатингарт хажуугийн склероз), эсвэл эдгээр дутагдлын хослолоор илрэх хэлбэрүүд хамаарна. Ой санамжийн үйл ажиллагаа ихэвчлэн, ялангуяа эмгэгийн эхний үе шатанд харьцангуй хэвийн хадгалагдана.
Frontotemporal dementia (FTD) is a group of primary neurodegenerative disorders primarily affecting the frontal and temporal lobes. Onset is typically insidious with a gradual and worsening course. Several syndromic variants (some with an identified genetic basis or familiality) are described that include presentations with predominantly marked personality and behavioral changes (such as executive dysfunction, apathy, deterioration of social cognition, repetitive behaviours, and dietary changes), predominantly language deficits (that include semantic, agrammatic/nonfluent, and logopenic forms), predominantly movement-related deficits (progressive supranuclear palsy, corticobasal degeneration, multiple systems atrophy, or amyotrophic lateral sclerosis), or a combination of these deficits. Memory function often remains relatively intact, particularly during the early stages of the disorder.
Кодлох заавар (Coding note)
Энэ ангиллыг үндсэн хүснэгтлэлд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг өөр бүлэгт ангилсан өвчний үед тэнэгрэл илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
Тэнэгрэл олон шалтгаантай бол холбогдох бүх шалтгааныг кодлоно.
This category should never be used in primary tabulation. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of dementia in diseases classified elsewhere.
When dementia is due to multiple aetiologies, code all that apply.
ICD-10-тай харгалзах код