Dementia
Тэнэгрэл нь тухайн хүний нас ба өвчлөхөөс өмнөх танин мэдэхүйн үйл ажиллагааны ерөнхий түвшинд хүлээгдэхтэй харьцуулахад танин мэдэхүйн хоёр буюу түүнээс дээш хүрээний илт алдагдлаар илэрдэг бөгөөд энэ нь тухайн хүний өмнөх үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Тэнэгрэлийн ихэнх хэлбэрт ой санамжийн алдагдал илэрдэг боловч танин мэдэхүйн алдагдал зөвхөн ой санамжаар хязгаарлагдахгүй (өөрөөр хэлбэл, гүйцэтгэх үйл ажиллагаа, анхаарал, хэл яриа, нийгмийн танин мэдэхүй ба дүгнэх чадвар, сэтгэц хөдөлгөөний хурд, харааны хүртэхүйн буюу харааны орон зайн чадвар зэрэг бусад хүрээнд алдагдал илэрнэ). Мэдрэл-зан төрхийн өөрчлөлт мөн илэрч болох бөгөөд тэнэгрэлийн зарим хэлбэрт анхны илрэх шинж тэмдэг болж болно. Танин мэдэхүйн алдагдал нь хэвийн хөгшрөлттэй холбоогүй бөгөөд тухайн хүн өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэхэд мэдэгдэхүйц саад учруулахуйц хүнд байна. Танин мэдэхүйн алдагдал нь мэдрэлийн тогтолцооны суурь олдмол өвчин, гэмтэл, халдвар буюу тархинд нөлөөлөх бусад өвчний үйл явц, эсвэл тодорхой бодис буюу эм хэрэглэх, тэжээлийн дутал буюу хорт бодист өртөхтэй холбоотой гэж таамаглагддаг, эсвэл шалтгаан нь тодорхойгүй байж болно. Алдагдал нь одоогийн бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжаас үүдэлтэй биш.
Тодорхойлолт
Тархины судасны өвчний (ишемийн буюу цусархаг) улмаас тархины цуллаг эд гэмтсэний шалтгаант тэнэгрэл. Танин мэдэхүйн дутагдлын эхлэл нь нэг буюу хэд хэдэн судасны тохиолтой цаг хугацааны хувьд холбоотой. Танин мэдэхүйн бууралт нь ихэвчлэн мэдээлэл боловсруулах хурд, нарийн төвөгтэй анхаарал ба духны-гүйцэтгэх үйл ажиллагаанд хамгийн тод илэрнэ. Мэдрэл-танин мэдэхүйн дутагдлыг тайлбарлахад хангалттай гэж үзэх тархины судасны өвчин байгааг өгүүлэмж, бодит үзлэг ба мэдрэлийн дүрс оношилгоо нотолно.
Dementia due to brain parenchyma injury resulting from cerebrovascular disease (ischemic or haemorrhagic). The onset of the cognitive deficits is temporally related to one or more vascular events. Cognitive decline is typically most prominent in speed of information processing, complex attention, and frontal-executive functioning. There is evidence of the presence of cerebrovascular disease considered to be sufficient to account for the neurocognitive deficits from history, physical examination and neuroimaging.
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Энэ ангиллыг үндсэн хүснэгтлэлд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг өөр бүлэгт ангилсан өвчний үед тэнэгрэл илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
This category should never be used in primary tabulation. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of dementia in diseases classified elsewhere.
ICD-10-тай харгалзах код