Movement disorders
Энэ нь үл захирагдах хөдөлгөөний эмгэгийн бүлэг юм.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Тэнцвэргүйдэлтэй холбоотой эмгэг. Тэнцвэргүйдэл буюу „атакси“ гэдэг үг нь грек хэлний „эмх цэгцгүй байдал, сахилгагүй байдал“ гэсэн утгатай үгнээс гаралтай. Тэнцвэргүйдэлтэй хүмүүст хөдөлгөөн ба тэнцвэрийг хянадаг мэдрэлийн тогтолцооны хэсгүүд гэмтсэн тул хөдөлгөөний зохицуулалтын асуудал илэрдэг. Тэнцвэргүйдэл нь хуруу, сарвуу, гар, хөл, их бие, яриа ба нүдний хөдөлгөөнд нөлөөлж болно.
Disorders associated with ataxia. The word "ataxia" comes from a Greek word meaning "lack of order, indiscipline". People with ataxia have problems with coordination because parts of the nervous system that control movement and balance are affected. Ataxia may affect the fingers, hands, arms, legs, body, speech, and eye movements.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Алхааны зохицолгүй байдал аажим даамжрах шинжээр илэрдэг бөгөөд ихэвчлэн сарвуу, яриа ба нүдний хөдөлгөөний зохицуулалт муудахтай хавсардаг генетикийн эмгэгийн бүлэг
A group of genetic disorders characterised by slowly progressive incoordination of gait and often associated with poor coordination of hands, speech, and eye movements
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Багатархины үйл ажиллагааны алдагдлын үе үе илрэх тохиолтой, тохиол хоорондын үед үйл ажиллагаа хэвийн буюу тэнцвэргүйдэл ба нистагм бага зэрэг илэрдэг аутосом доминант эмгэгүүд. Хоёр гол дэд хэлбэрт EA1 ба EA2 хамаарна. EA1 нь KCNA1 генийн мутациас үүдэлтэй бөгөөд дасгал хөдөлгөөнөөр өдөөгддөг тохиол ба булчингийн миокимиар илэрнэ. EA2 нь CACNA1A генийн мутациас үүдэлтэй бөгөөд тэнцвэргүйдлийн илүү удаан үргэлжлэх дайрал (хэдэн цагаас хэдэн хоног үргэлжилдэг), мөн дайрал хоорондын үеийн нистагмтай үлдэц тэнцвэргүйдлээр илэрнэ.
Autosomal dominant disorders associated with intermittent episodes of cerebellar dysfunction, with normal functioning or minimal ataxia and nystagmus between episodes. The two major subtypes include EA1 and EA2. EA1 is caused by a mutation of the KCNA1 gene coding and characterized by episodes triggered by exercise and muscle myokymia. EA2 is caused by a mutation in CACNA1A gene and involves more prolonged attacks of ataxia (lasting hours to days), and interictal residual ataxia with nystagmus.
ICD-10-тай харгалзах код