Urticaria, angioedema or other urticarial disorders
Дермис ба/буюу арьсан доорх ба салстын доорх хавангаар илэрдэг олон төрлийн эмгэгийн бүлэг. Хамгийн түгээмэл үндсэн механизм нь мастоцитоос гистамин ялгарч, улмаар хялгасан судас тэлэх ба эдийн хаван үүсэх явдал юм. Энэ нь аяндаа эхэлсэн ба ихэнх физик чонон хөрвөсний хөрвөс үүсэх шалтгаан болно. Бусад чонон хөрвөс төст эмгэгт өөр олон механизм оролцоно.
Тодорхойлолт
Өдөөгдөх буюу физик чонон хөрвөс нь загатнаатай хөрвөс, ангионеврозын хаван буюу хоёулаа тодорхой гадны физик өдөөлтөөр давтагдан сэдээгддэг, чонон хөрвөсний олон төрлийн дэд бүлэг юм. Хөрвөс гарах нь өвөрмөцөөр хурдан бөгөөд нэг цагийн дотор арилна. Үл хамаарах тохиолдол нь даралтын хожимдсон чонон хөрвөс бөгөөд үүний үед хөрвөс үүсэх ба арилахад илүү удаан хугацаа шаардагдана. Физик чонон хөрвөсөнд өртөмтгий байдал хүн бүрт богино хугацаанд байх буюу олон жил үргэлжилж болно.
The inducible or physical urticarias are a heterogeneous subgroup of urticarias in which pruritic weals, angioedema or both are triggered reproducibly by specific external physical stimuli. The onset of wealing is characteristically rapid with resolution within an hour. The exception is delayed pressure urticaria where weals take longer to develop and resolve. Individual susceptibility to a physical urticaria may be short-lived or may last for years.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Арьсны зураглаат чонон хөрвөс нь арьсыг илэхэд хариу болж богино хугацааны загатнадаг хөрвөс үүсэх шинжээр илэрнэ. Хөрвөс ихэвчлэн шугаман хэлбэртэй байна. Шинж тэмдэгт арьсны зураглаат чонон хөрвөс нь арьсыг зөөлөн илэх буюу үрэхэд сэдээгдэх ба загатнадаг бол энгийн арьсны зураглал нь арьсыг хүчтэй илэхэд үүсдэг, загатнадаггүй, түгээмэл физиологийн хариу урвал юм.
Dermographism is characterised by the development of short-lived itchy weals in response to stroking of the skin. The weals are typically linear. Symptomatic dermographism is triggered by light skin stroking or friction and is pruritic, whereas simple dermographism is a common physiological response to firm skin stroking and is not pruritic.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код