Urticaria, angioedema or other urticarial disorders
Дермис ба/буюу арьсан доорх ба салстын доорх хавангаар илэрдэг олон төрлийн эмгэгийн бүлэг. Хамгийн түгээмэл үндсэн механизм нь мастоцитоос гистамин ялгарч, улмаар хялгасан судас тэлэх ба эдийн хаван үүсэх явдал юм. Энэ нь аяндаа эхэлсэн ба ихэнх физик чонон хөрвөсний хөрвөс үүсэх шалтгаан болно. Бусад чонон хөрвөс төст эмгэгт өөр олон механизм оролцоно.
Тодорхойлолт
Өдөөгдөх буюу физик чонон хөрвөс нь загатнаатай хөрвөс, ангионеврозын хаван буюу хоёулаа тодорхой гадны физик өдөөлтөөр давтагдан сэдээгддэг, чонон хөрвөсний олон төрлийн дэд бүлэг юм. Хөрвөс гарах нь өвөрмөцөөр хурдан бөгөөд нэг цагийн дотор арилна. Үл хамаарах тохиолдол нь даралтын хожимдсон чонон хөрвөс бөгөөд үүний үед хөрвөс үүсэх ба арилахад илүү удаан хугацаа шаардагдана. Физик чонон хөрвөсөнд өртөмтгий байдал хүн бүрт богино хугацаанд байх буюу олон жил үргэлжилж болно.
The inducible or physical urticarias are a heterogeneous subgroup of urticarias in which pruritic weals, angioedema or both are triggered reproducibly by specific external physical stimuli. The onset of wealing is characteristically rapid with resolution within an hour. The exception is delayed pressure urticaria where weals take longer to develop and resolve. Individual susceptibility to a physical urticaria may be short-lived or may last for years.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Дархлааны буюу дархлааны бус замаар хөрвөс үүсгэх чадвартай бодис буюу бодисуудтай арьс эсвэл салст бүрхүүл хавьтсанаас үүсэх чонон хөрвөс.
Urticaria resulting from skin or mucosal contact with a substance or substances capable of inducing wealing either by immunological or by non-immunological means.
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан