Urticaria, angioedema or other urticarial disorders
Дермис ба/буюу арьсан доорх ба салстын доорх хавангаар илэрдэг олон төрлийн эмгэгийн бүлэг. Хамгийн түгээмэл үндсэн механизм нь мастоцитоос гистамин ялгарч, улмаар хялгасан судас тэлэх ба эдийн хаван үүсэх явдал юм. Энэ нь аяндаа эхэлсэн ба ихэнх физик чонон хөрвөсний хөрвөс үүсэх шалтгаан болно. Бусад чонон хөрвөс төст эмгэгт өөр олон механизм оролцоно.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Өдөөгдөх буюу физик чонон хөрвөс нь загатнаатай хөрвөс, ангионеврозын хаван буюу хоёулаа тодорхой гадны физик өдөөлтөөр давтагдан сэдээгддэг, чонон хөрвөсний олон төрлийн дэд бүлэг юм. Хөрвөс гарах нь өвөрмөцөөр хурдан бөгөөд нэг цагийн дотор арилна. Үл хамаарах тохиолдол нь даралтын хожимдсон чонон хөрвөс бөгөөд үүний үед хөрвөс үүсэх ба арилахад илүү удаан хугацаа шаардагдана. Физик чонон хөрвөсөнд өртөмтгий байдал хүн бүрт богино хугацаанд байх буюу олон жил үргэлжилж болно.
The inducible or physical urticarias are a heterogeneous subgroup of urticarias in which pruritic weals, angioedema or both are triggered reproducibly by specific external physical stimuli. The onset of wealing is characteristically rapid with resolution within an hour. The exception is delayed pressure urticaria where weals take longer to develop and resolve. Individual susceptibility to a physical urticaria may be short-lived or may last for years.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Даралтын хожимдсон чонон хөрвөс нь өдөөгч нөлөөллийн дараа хөрвөс хэдэн цагаар хожимдож гардгаараа физик чонон хөрвөсний бусад хэлбэрээс ялгаатай. Энэ нь ихэвчлэн архаг аяндаа эхэлсэн чонон хөрвөстэй хавсардаг боловч гистамины эсрэг эмчилгээнд муу үр дүнтэй байх хандлагатай. Алга ба ул, бүсэлхий, өгзөг ба гуя түгээмэл хамрагддаг хэсэг юм. Хөрвөс зогсох, алхах, бариу хувцас өмсөх буюу хатуу гадаргуу дээр суух зэрэг янз бүрийн өдөөлтөөр сэдээгдэж болно.
Delayed pressure urticaria differs from other forms of physical urticaria in that the appearance of weals is delayed for several hours following the provoking stimulus. It is commonly associated with chronic spontaneous urticaria but tends to respond poorly to antihistamine therapy. The palms and soles, the waist, and the buttocks and thighs are commonly affected areas. Wealing can be induced by a variety of stimuli, including standing, walking, wearing of tight clothes, or sitting on a hard surface.
ICD-10-тай харгалзах код