Immunobullous diseases of the skin
Арьс буюу салст бүрхүүлийн өвөрмөц антигений эсрэг чиглэсэн, цусанд эргэлдэх аутоэсрэгбие илэрч, цэврүү буюу шалбархай үүсэх шинжээр илэрдэг эмгэгийн бүлэг.
Тодорхойлолт
Олдмол арьсны цэлцрүүт гуужилт нь шууд иммунофлуоресценцийн аргаар тогтоогддог, эпидермисийн суурь мембраны бүс дэх VII хэвшинжийн коллагены эсрэг аутоэсрэгбие илрэх шинжтэй, гэр бүлийн бус, олдмол цэврүүт өвчин юм. Эмнэлзүйн илрэл өргөн хүрээтэй бөгөөд үүнд гэмтлээс сэдээгдэх хувилбар ба илүү үрэвсэлт хувилбар хамаарна.
Epidermolysis bullosa acquisita is an acquired non-familial blistering disease characterised by the presence of autoantibodies to collagen VII at the epidermal basement membrane zone, as demonstrated by direct immunofluorescence. There is a wide spectrum of clinical manifestations including a trauma-induced variant and a more inflammatory variant.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Олдмол арьсны цэлцрүүт гуужилт нь ховор бөгөөд Баруун Европт тархалт нь сая хүн тутамд 0.25-аас бага гэж тооцогддог. Энэ нь хүүхэд ба насанд хүрэгчдэд тохиолддог бөгөөд Африк ба Ази гаралтай өвчтөнд илүү түгээмэл байж болно. Өвчин нь гэмтлээс сэдээгдэх цэврүүгээр илэрдэг тул гэмтэл нь сарвуу, тавхай, тохой ба өвдгөнд хамгийн элбэг байдаг. Эрт үеийн гэмтэл нь үрэвсэлт шинжтэй байж, цэлцрүүт пемфигойдтой төстэй үрэвссэн улаан товруу дээр цэврүү үүсч болох бөгөөд зарим өвчтөнд энэ эмнэлзүйн дүр зураг хэвээр үргэлжилнэ. Ихэнх өвчтөнд цаг хугацааны явцад цэврүүтэлтийн үрэвслийн шинж багасаж, гэмтэлтэй илүү нягт холбоотой болж, сорвижилт ба милиа үүсэхэд хүргэнэ. Салст бүрхүүл хамрагдах нь түгээмэл: хэрэв маш хүнд бол өвчтөнийг салст бүрхүүлийн пемфигойдтой гэж үзнэ. Өвчний яг шалтгаан тодорхойгүй боловч өвчин нь суурь мембраны бэхлэгч ширхэг болох VII хэвшинжийн коллагены (290 kDa) эсрэг IgG аутоэсрэгбиеэр дамжин үүснэ. Эдгээр аутоэсрэгбие эпидермисийн доорх цэврүү ба сорвижилт үүсгэнэ. Оношийг үрэвсэлт үе шатанд голчлон нейтрофилоос бүрдсэн их хэмжээний нэвчдэстэй, үрэвсэлгүй үе шатанд нэвчдэсгүй эпидермисийн доорх цэврүү илрүүлдэг гистопатологийн стандарт шинжилгээгээр баталгаажуулна. Шууд ба шууд бус иммунофлуоресценцийн шинжилгээгээр суурь мембраны бүсэд IgG илэрнэ. Эмчилгээ хүндрэлтэй. Сайжрал ховор тохиолддог бөгөөд өвчний үр дагавар хүнд байдаг. Зарим тохиолдолд гэдэсний үрэвсэлт өвчинтэй холбоотой байдаг.
Epidermolysis bullosa acquisita is rare with a prevalence estimated at less than 0.25 per million in Western Europe. It is occurs in children and adults and may be more common in patients of African and Asian origin. The disease is characterised by trauma-induced blistering, and thus the lesions are commonest on the hands, feet, elbows and knees. The early lesions may be inflammatory with blisters arising from inflamed red plaques resembling bullous pemphigoid, and this clinical picture persists in some patients. In the majority the blistering becomes less inflammatory with time and is more closely related to trauma, resulting in scarring and milia formation. Mucosal involvement is common: if very severe the patients are regarded as having mucous membrane pemphigoid. The exact causes of the disease are unknown but the disease is mediated by IgG autoantibodies to the basement membrane anchoring fibril, collagen VII (290 kDa). These autoantibodies cause subepidermal blistering and scarring. Diagnosis is confirmed by standard histopathology showing subepidermal blistering with a heavy predominately neutrophil infiltrate in the inflammatory phase and an absent infiltrate in the non-inflammatory phase. Direct and indirect immunofluorescence shows IgG at the basement membrane zone. Treatment is difficult. Remission is rare and morbidity severe. There is an association with inflammatory bowel disease in some cases.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код