Frostbite
Хөлдөлт нь хүйтэн агаар, шингэн буюу металлтай хүрэлцсэний улмаас эдэд мөс үүсэхээс үүдэлтэй гэмтэл юм. Энэ нь ихэвчлэн арьс хүрээлэн буй орчны тэгээс доош хэмд хэт удаан өртсөнөөс үүснэ. Салхи гэмтлийн эрсдэлийг нэмэгдүүлнэ. Хамгийн их өртдөг хэсэг нь гарын хуруу, хөлийн хуруу, чих, хамар, хацар ба эрүү бөгөөд гэмтэл нь арьс ба зөөлөн эдээр хязгаарлагдана. Хүйтэнд удаан өртвөл арьсны бүтэн зузааны үхжил ба булчин, яс зэрэг гүн бүтцийн гэмтэл үүсч болно.
Тодорхойлолт
Гэмтэл нь зөвхөн арьсаар хязгаарлагдсан, эпидермис цэврүүтэх ба хуулрах боловч эдийн илэрхий үхжилгүй хөлдөлт.
Frostbite in which injury is confined to the skin, where there may be epidermal blistering and sloughing but no significant tissue necrosis.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Өнгөц хөлдөлт нь хөлдөх цэгээс доош температурт түр хугацаанд өртсөний дараа үүсэх, цэврүүтэх шинжтэй гадаргуугийн эдийн гэмтэл юм. Гэмтэл нь мөсөн талст эпидермисийн эсийн мембраныг шууд гэмтээх, мөн арьсны перфузия хангалтгүй болоход хүргэдэг судасны хүчтэй агшилтаас үүснэ. Өртсөн эдийг хурдан бус, аажмаар дахин дулаацуулбал гэмтэл ихсэж болно. Цэврүү нь тунгалаг шингэн агуулах бөгөөд арьс ерөнхийдөө хэдэн долоо хоногийн дотор парестези, заримдаа артриттайгаар эдгэрнэ. Арьс шилжүүлэн суулгах ба тайрах мэс засал шаардлагагүй бөгөөд дулааны гэмтлээс ялгаатай нь денатурацид орсон уураг байхгүй тул эдгээр өвчтөнд зузааралт сорви үүсдэггүй.
Superficial frostbite is a blistering, surface tissue injury following transient exposure to below freezing temperatures. Damage occurs due to ice crystals directly injuring epidermal cell membranes, and intense vasoconstriction leading to inadequate skin perfusion. Injury can be increased if affected tissue is gradually, rather than rapidly, rewarmed. Blistering, contains clear fluid and skin will generally heal over several weeks with paresthesias and sometimes arthritis. Skin grafting and amputations are not needed, and unlike thermal injuries, there is no denatured protein, so these patients do not form hypertrophic scars.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код