Frostbite
Хөлдөлт нь хүйтэн агаар, шингэн буюу металлтай хүрэлцсэний улмаас эдэд мөс үүсэхээс үүдэлтэй гэмтэл юм. Энэ нь ихэвчлэн арьс хүрээлэн буй орчны тэгээс доош хэмд хэт удаан өртсөнөөс үүснэ. Салхи гэмтлийн эрсдэлийг нэмэгдүүлнэ. Хамгийн их өртдөг хэсэг нь гарын хуруу, хөлийн хуруу, чих, хамар, хацар ба эрүү бөгөөд гэмтэл нь арьс ба зөөлөн эдээр хязгаарлагдана. Хүйтэнд удаан өртвөл арьсны бүтэн зузааны үхжил ба булчин, яс зэрэг гүн бүтцийн гэмтэл үүсч болно.
Тодорхойлолт
Хөлдөлт нь хүрээлэн буй орчны бага хэмд өртсөний үр дүнд эдэд учирсан гэмтэл юм.
Frostbite is damage to tissues as the result of exposure to low environmental temperatures.
Кодлох заавар (Coding note)
Хөлдөлтийн гэмтэл тус бүрийг тусад нь кодлоно. Зөвхөн тодорхой гэмтлүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл мэдэгдэхгүй буюу гэмтэл тус бүрийг кодлох боломжгүй үед энэ кодыг ашиглана.
Each frostbite injury should be coded separately. This code should be used only when the detail of the specific injuries is unknown, or it is not possible to code each injury.
ICD-10-тай харгалзах код