Frostbite
Хөлдөлт нь хүйтэн агаар, шингэн буюу металлтай хүрэлцсэний улмаас эдэд мөс үүсэхээс үүдэлтэй гэмтэл юм. Энэ нь ихэвчлэн арьс хүрээлэн буй орчны тэгээс доош хэмд хэт удаан өртсөнөөс үүснэ. Салхи гэмтлийн эрсдэлийг нэмэгдүүлнэ. Хамгийн их өртдөг хэсэг нь гарын хуруу, хөлийн хуруу, чих, хамар, хацар ба эрүү бөгөөд гэмтэл нь арьс ба зөөлөн эдээр хязгаарлагдана. Хүйтэнд удаан өртвөл арьсны бүтэн зузааны үхжил ба булчин, яс зэрэг гүн бүтцийн гэмтэл үүсч болно.
Тодорхойлолт
Арьс ба гүн эдийн хэсэг газрын үхжилтэй хөлдөлт
Frostbite with localised tissue necrosis of skin and deeper tissues
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Эдийн үхжилтэй хөлдөлт нь арьс маш хүйтэн температурт удаан хугацаагаар өртсөний дараа үүснэ. Эд тойргоороо хөлдөх цэгээс доош температур хүртэл хөрөхөд арьсны бүх давхаргад эсийн гаднах жижиг мөсөн талст үүсч, доорх зөөлөн эд ба ясанд нөлөөлж болно. Гэсэлтийн дараа судасны эндотелийн эсийн гэмтэл нь цус судаснаас гадагш нэвчих ба цусархаг цэврүү үүсэхэд хүргэнэ. Хамгийн хүнд тохиолдолд гэсэлтийн дараа дистал эдийн перфузия огт сэргэдэггүй бөгөөд том цэврүү үүсэхийн тулд эд дор хаяж түр зуур цусаар хангагдсан байх шаардлагатай тул том цэврүү зөвхөн проксимал хэсэгт үүснэ. Хуруунд бичил судасны тромбоз проксимал чиглэлд тархах тусам эдийн шигдээс олон долоо хоногийн турш даамжирч, улмаар хожуу тайрах мэс засал хийгдэнэ.
Frostbite with tissue necrosis occurs following prolonged exposure of the skin to very cold temperatures. As tissue circumferentially cools to subfreezing temperatures, small extracellular ice crystals form in all skin layers, and may affect underlying soft tissue and bone. After thawing, damage to the vascular endothelial cells causes extravasation of blood with the formation of hemorrhagic blisters. In the most severe cases, distal tissue perfusion never returns after thawing and the bullae only form proximally, because tissue must be at least transiently perfused to form bullae. Tissue infarction is progressive over many weeks as microvascular thrombosis propagates proximally in the digits, with resulting delayed amputations.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код