Хайрст үлд (Psoriasis)
Хайрст үлд (Psoriasis/Psoriasis , psóra - грек: загатнаа) нь арьс, хумс, мөн үе мөчийг хэсэгчлэн дархлааны урвалын оролцоотойгоор үрэвсүүлдэг, ингэхдээ ялангуяа биеийн нугалаас бүхий хэсгүүдэд зах ирмэг нь эрүүл арьснаасаа тод хязгаарлагдсан улайлт-хайрст (Eng.: erythematosquamous) бүхий толбот өөрчлөлтүүдийг (франц: ) үүсгэдэг онцлогтой өвчин бөгөөд амь насанд шууд аюул учруулдаггүй, өөрөөр хэлбэл хоргүй ба өвчин үүсч даамжрахад удамшлийн урьдчилсан нөхцөл байдал нөлөөтэй, архаг дахилтат явцтай өвчин юм. Дээр дурьдсан арьсны өөрчлөлт нь ихэнх тохиолдолд загатнаа буюу хумсны өөрчлөлтүүдтэй хамт үүссэн байдаг.
Өвчтөнд илэрч буй хам шинж болон арьсны үзлэгт илрэх олон төрлийн шинжүүд (жишээлбэл лааны зоргодосны шинж (Candle spot phenomenon), төгсгөлийн хальсны шинж (Гер.: Letztes Häutchen), Ау-шпитцын шинж (Auspitz-Phänomen - Австрийн дерматологич)) дээр суурилан бодит үзлэгийн хүрээнд онош тогтоодог.
Өвчнийг явцаар нь хөнгөн, дунд болон хүнд гэсэн 3 зэрэгт ангилдаг бөгөөд зэргээс хамаарч хэсэг газрын эмчилгээ (кортикостеройд, ретинойд, кальципотриен г.м), голомтод чиглэсэн туяа эмчилгээ эсвэл системийн эмчилгээ (системийн эмийн эмчилгээ, Narrowband UVB эмчилгээ, эмчилгээ) хийдэг. Үндсэн суурь эмчилгээ нь кератолиз (Eng.: keratolysis) буюу арьсны гадна давхаргын (Eng.:stratum corneum, horny layer) эвэрлэг эсүүдийг гуужуулах эмчилгээний арга , үрэвслийн процессыг багасгах болон кератиноцит эсийн гиперпролиферацийг багасгахад чиглэсэн хэсгийн эмчилгээ байдаг. Дээрх хэсэг газрын эмчилгээ хангалттай бус буюу туяа эмчилгээ хийгээд ч өвчний биеийн байдал, зовиурт мэдэгдэхүйц ахиц гарахгүй тохиолдолд системийн эмчилгээ хийх зайлшгүй шаардлага гарна.
Psoriasis vulgaris буюу хайрст үлдээс гадна олон төрлийн псориаз бүхий арьсны өөрчлөлт үзүүлдэг эсхүл адил төстэй дагалдах хам шинжүүдийг үүсгэдэг өвчнүүд байх ба эдгээрийг бие даасан өвчин юм уу эсхүл хайрст үлдийн нэг хэлбэр гэдгийг нь одоог хүртэл нарийн салгаж тодорхойлох чадаагүй байдаг. Жишээлбэл үений үрэвсэлт хайрст үлд (Eng.: psoriatic arthritis; Ижил нэршил: Arthritis psoriatica, Arthropathia psoriatica, Psoriasis arthropathica, Osteoarthropathia psoriatica) болон идээт цэврүүнцэрт хайрст үлд (Psoriasis pustulosa буюу Eng.: pustular psoriasis) .
- Дэлхий даяар тархалт нь 0,09-11,4% байдаг.
- Өвчин бүх насныханд тохиолддог:
- Өвчин эхлэх оргил нас нь:
- 10-30 насны хооронд
- 40-60 насны хооронд
- Нийт тохиолдлын 75% нь 40-өөс өмнөх, 25% нь 40+ насанд тохиолдоно
- Хүүхдүүдэд тархалт нь 0-1,37%
- Хүйс: ∼
- L40.0Жирийн псориазPsoriasis vulgaris
- L40.1Түгмэл идээт псориазGeneralized pustular psoriasis
- L40.2Мөчний тогтвортой псориазAcrodermatitis continua
- L40.3Алга ба улны идээт псориазPustulosis palmaris et plantaris
- L40.4Дусал хэлбэрт псориазGuttate psoriasis
- L40.5Артропатит псориаз (M07.0-M07.3*) (M09.0*)Arthropathic psoriasis
- L40.8Бусад псориазOther psoriasis
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Хайрст үлдийн үений үрэвсэл
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан ба урьдчилан сэргийлэлт
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Товруу
Анагаах ухаанд товруу хэмээн орчуулагдсан хэд хэдэн нэршил бий: атеросклерозын товруу (plaque), анатомийн Tuberculum (овгор товгор бүтэц), арьс судлалд арьсны давхаргад байгаа зангилааг товруу (tuberculum) гэнэ (харин Plaque-г хөрзөн гэж нэрлэдэг).
PUVA
Psoralen plus UV-A (псорален + хэт ягаан туяа А) - Гэрэлд мэдрэгжүүлэгч псорален бэлдмэлийг хэрэглэсний дараа арьсыг UV-A туяагаар шарах гэрэл эмчилгээний арга.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)