Malignant mesenchymal neoplasms
Ихэвчлэн булчин, өөх, ширхэглэг эд, яс, мөгөөрс ба цусны судаснуудаас үүсдэг, ихэвчлэн түрэмгий явцтай мезенхимийн эсийн хорт хавдар. Сарком хүүхэд ба насанд хүрэгчдийн аль алинд тохиолдоно. Тавилан нь голчлон хавдрын ялгаралтын түвшнээс (зэргээс) хамаарна. Төлөөлөх дэд хэвшинж нь липосарком, лейомиосарком, остеосарком ба хондросарком юм.
Тодорхойлолт
Нейроэктодермийн ялгаралтын морфологийн, иммуногистохимийн ба электрон микроскопийн нотолгоогүй, жижиг дугуй эсийн хавдар. Энэ нь Юингийн сарком/захын нейроэктодермийн хавдар гэж нэрлэгдэх хүрээний хоёр туйлын нэгийг төлөөлнө. Голчлон 20-оос доош насны эрэгтэйчүүдэд тохиолдох бөгөөд зөөлөн эд буюу ясанд үүсч болно. Өвдөлт ба бөөгнөрөл илрэх нь хамгийн түгээмэл эмнэлзүйн шинж тэмдэг юм.
A small round cell tumour that lacks morphologic, immunohistochemical, and electron microscopic evidence of neuroectodermal differentiation. It represents one of the two ends of the spectrum called Ewing's sarcoma/peripheral neuroectodermal tumour. It affects mostly males under age 20, and it can occur in soft tissue or bone. Pain and the presence of a mass are the most common clinical symptoms.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Зөөлөн эдийн ховор өмөн. Энэ нь ихэвчлэн хүүхэд ба залуу насанд хүрэгчдийн өвчин юм. EWS/FLI-1 химер транскрипт илрэхэд хүргэдэг t(11:22) (q24: q12)-оор илэрнэ. Ихэвчлэн нуруу орчмын хэсэг, цээжний хана, аарцаг ба доод мөчид үүснэ.
A rare malignant neoplasm of the soft tissues. It is typically a disease of children and young adults. It is characterised by t(11:22) (q24: q12) resulting in the expression of EWS/FLI-1 chimeric transcript. Most commonly occurs in the paravertebral region, chest wall, pelvis and lower extremities.
ICD-10-тай харгалзах код