Malignant mesenchymal neoplasms
Ихэвчлэн булчин, өөх, ширхэглэг эд, яс, мөгөөрс ба цусны судаснуудаас үүсдэг, ихэвчлэн түрэмгий явцтай мезенхимийн эсийн хорт хавдар. Сарком хүүхэд ба насанд хүрэгчдийн аль алинд тохиолдоно. Тавилан нь голчлон хавдрын ялгаралтын түвшнээс (зэргээс) хамаарна. Төлөөлөх дэд хэвшинж нь липосарком, лейомиосарком, остеосарком ба хондросарком юм.
Тодорхойлолт
Энэ нь ходоод-гэдэсний замд үүсдэг хамгийн түгээмэл мезенхимийн хавдар юм. Ерөнхийдөө иммуногистохимийн шинжилгээгээр CD117 (KIT) эерэг, фенотипийн хувьд Кахалын эсийн ялгаралтад дүйцэх бөгөөд ихэнх тохиолдолд KIT- буюу PDGFRA-г идэвхжүүлэгч мутаци агуулна. Хамгийн их ходоодонд, харьцангуй бага нарийн гэдсэнд тохиолдоно. Тавилан нь хавдрын хэмжээ ба митозын идэвхээс хамаарна.
This is the most common mesenchymal tumour that arises in the gastrointestinal tract. It is generally immunohistochemically positive for CD117 (KIT), phenotypically paralleling Cajal-cell differentiation, and most examples contain KIT- or PDGFRA-activating mutations. It is most frequent in the stomach and to a lesser degree in the small intestine. The prognosis depends on the tumour size and the mitotic activity.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Ходоодноос үүсэх ходоод-гэдэсний стромын хавдар. Энэ нь хоргүйгээс хорт хүртэлх мезенхимийн хавдрын хүрээг хамарч, ходоодны гөлгөр булчингийн хавдрын ихэнх, лейомиобластом ба өмнө нь ходоод-гэдэсний автономит мэдрэлийн хавдар гэж нэрлэж байсан хавдрыг хамруулна.
A gastrointestinal stromal tumour that arises from the stomach. It covers a spectrum of benign to malignant mesenchymal neoplasms and includes most gastric smooth muscle tumours, leiomyoblastomas, and tumours formerly called gastrointestinal autonomic nerve tumours.
ICD-10-тай харгалзах код