Congenital haemolytic anaemia
Төрөхийн өмнөх үед үүссэн хүчин зүйлсээс үүдэлтэй өвчин. Энэ өвчин нь улаан эс хэвийн бусаар устсанаас биед улаан эсийн түвшин буурах шинжээр илэрнэ. Энэ өвчин нь цайрах, ядрах буюу амьсгаадах шинжээр илэрч болно. Оношийг цусны сорьцод улаан эсийн тоо бага байгааг илрүүлж баталгаажуулна.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Энэ нь цус задрал, өөрөөр хэлбэл улаан эс (RBC) цусны судсанд (судсан доторх цус задрал) эсвэл хүний биеийн бусад хэсэгт (судсан гаднах) хэвийн бусаар задарснаас үүдэлтэй цусбагадлын нэг хэлбэр юм. Энэ онош нь NADPH ба пентоз (5 нүүрстөрөгчтэй сахар) үүсгэдэг үйл явцын болон глутатионы солилцооны гажгаас үүдэлтэй.
This is a form of anaemia due to haemolysis, the abnormal breakdown of red blood cells (RBCs), either in the blood vessels (intravascular haemolysis) or elsewhere in the human body (extravascular). This diagnosis is due to a process that generates NADPH and pentoses (5-carbon sugars) and glutathione metabolism anomalies.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Глюкоз-6-фосфат дехидрогеназын (G6PD) дутал нь улаан эсийн ферментийн удамшлын хамгийн түгээмэл дутал бөгөөд мэдрэлийн ноцтой үр дагаварт хүргэж болох нярайн хүнд шарлалтаар, эсвэл ихэнхдээ бусад үед шинж тэмдэггүй хүмүүст тодорхой хоол хүнс (үхэр буурцаг), түгээмэл хэрэглэдэг эм (хумхаагийн эсрэг зарим эм, сульфаниламид, өвдөлт намдаах эм) хэрэглэсний дараа эсвэл халдварын явцад цочмог цусзадралын цусбагадлаар илэрч болно.
Glucose-6-phosphate dehydrogenase (G6PD) deficiency is the most common hereditary erythrocyte enzyme deficiency that can manifest with severe neonatal jaundice which can lead to serious neurological consequences, or, most often, with acute haemolytic anaemia following ingestion of certain foods (fava beans), common drugs (some antimalaria drugs, sulphamides, analgesics), or in the course of an infection, in otherwise asymptomatic individuals.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Глюкоз-6-фосфат дехидрогеназын (G6PD) дутал нь улаан эсийн ферментийн удамшлын хамгийн түгээмэл дутал юм. Энэ дутал түгээмэл: хүн амын 0.5-26%, дэлхий дээр ойролцоогоор 420 сая хүнд тохиолддог. Газрын дундад тэнгисийн бүс нутаг, Сахарын цөлөөс өмнөх Африк, Америк тив (Африк ба Испани гаралтай хүн ам) ба Зүүн өмнөд Ази нь хамгийн их өртсөн бүс нутаг юм. G6PD-ийн дутал нь мэдрэхүй-мэдрэлийн ноцтой үр дагаварт хүргэж болох нярайн хүнд шарлалтаар илэрч болно. Ихэнх тохиолдолд өвчтөн шинж тэмдэггүй байдаг. Гэсэн хэдий ч тодорхой хоол хүнс (үхэр буурцаг) идэх, түгээмэл хэрэглэдэг тодорхой эм (хумхааны эсрэг зарим эм, сульфаниламид, өвдөлт намдаах эм) уусны дараа буюу халдварын явцад заримдаа хүнд явцтай цочмог цусзадралын цусбагадал үүсч болно. Хамгийн ховор хэлбэрийн үед G6PD-ийн дутал нь хүнийг туйлын сульдаадаг архаг цусзадралын цусбагадалд хүргэж болно. Х-хромосомтой холбоотой рецессив хэлбэрээр удамшина. Энэ өвчин нь G6PD генийн (Xq28) мутациас үүдэлтэй. Өвчилсөн гемизигот эрэгтэй ба гомозигот эмэгтэйд дутал бүрэн илэрдэг бол хетерозигот эмэгтэйд өвчний илрэл янз бүр бөгөөд ихэнхдээ илрэхгүй буюу дунд зэрэг байдаг. Илрэлийн хүнд байдал нь дутлын хүнд байдлаас хамаардаг. G6PD-ийн дутлын олон хувилбар (150 орчим) байдаг; хамгийн түгээмэл нь Газрын дундад тэнгисийн ба Кантоны хэлбэр (хүнд), Африк ба Махидолын хэлбэр (харьцангуй дунд зэрэг) юм. Төрөх үеийн оношийг колориметрийн толбын сорил эерэг гарсанд үндэслэн тавих бөгөөд спектрофотометрээр хэмжсэн G6PD-ийн ферментийн дутлаар баталгаажуулах хэрэгтэй. Насанд хүрэгчдэд оношийг спектрофотометрийн шинжилгээнд (ретикулоцитын түвшин ихэссэнээс үүдэлтэй буруу онош тавихаас сэргийлэхийн тулд цус задралын үгдрэлгүй үед хийнэ) үндэслэн тавина. Молекулын шинжилгээгээр өвчин үүсгэгч гажгийг тодорхойлох боломжтой. Гэр бүлийн дуталтай бусад гишүүдийг илрүүлэхийн тулд удамзүйн зөвлөгөө шаардлагатай. Эмчилгээ нь үгдрэл өдөөж болох гадны хүчин зүйлийн талаар өвчтөнд мэдээлэх замаар цус задралаас сэргийлэхэд чиглэнэ. 2008 онд Францын Эрүүл мэндийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын агентлаг (AFSSAPS) цус задралын цочмог үгдрэл өдөөж болох эмийн бүрэн жагсаалт бүхий зөвлөмж гаргасан. Эдгээр эмийн зарим нь аюултай, зарим нь өөр эмчилгээний сонголтгүйгээс бусад тохиолдолд хэрэглэхийг цээрлэдэг тул зөвхөн эмчийн хатуу хяналтан дор хэрэглэнэ. Эцэст нь, бусад нь зөвхөн зөвлөмж болгосон тунг хэтрүүлсэн үед аюултай. 2006 онд Францын Хүнсний аюулгүй байдлын агентлаг (AFSSA) мөн аюултай хүнсний жагсаалт ба өдөр тутмын ердийн хэмжээг хэтрүүлж болохгүй хүнсний жагсаалт гаргасан. Цочмог цусзадралын цусбагадлын үед цус сэлбэх, бүр цус солих сэлбэлт хийх шаардлага гарч болно. Тавилан нь илрүүлэг шинжилгээнээс хамаарна, учир нь энэ нь аюултай эм ба хүнсийг тодорхойлж, улмаар цус задралын цочмог үгдрэлээс сэргийлэхийн тулд тэдгээрээс зайлсхийх боломж олгодог.
Glucose-6-phosphate dehydrogenase (G6PD) deficiency is the most common hereditary erythrocyte enzyme deficiency. The deficiency is frequent: it affects 0.5-26% of the population and an estimated 420 million individuals in the world. The Mediterranean region, sub-Saharan Africa, the Americas (African and Hispanic populations) and South-East Asia are the regions most affected. G6PD deficiency can manifest with severe neonatal jaundice which can lead to serious sensorineural consequences. Most often patients are asymptomatic. However, acute hemolytic anemia, which is sometimes serious, can appear following ingestion of certain foods (fava beans), taking certain common drugs (some antimalaria drugs, sulphamides, analgesics), or in the course of an infection. In its rarest form G6PD deficiency can lead to chronic hemolytic anemia which can be extremely debilitating. Transmission is X-linked recessive. The disease is a result of mutations of the G6PD gene (Xq28). Affected hemizygous males and homozygous females fully experience the deficiency, whereas in heterozygous females the disease has a variable expression, and is often absent or moderate. The severity of manifestations is related to the severity of the deficiency. There are numerous variants of G6PD deficiency (around 150); the most frequent are the Mediterranean and Cantonese forms (severe) and the African and Mahidol forms (more moderate). Diagnosis at birth is based on a positive colorimetric spot test and should be confirmed by the evidence of enzymatic deficiency of G6PD measured by spectrophotometry. Diagnosis in adults is based on spectrophotometric analysis (carried out in the absence of hemolytic attacks in order to avoid false diagnosis due to an elevated level of reticulocytes). Molecular analysis enables the identification of the defect responsible. Genetic counseling is required to detect other members of the family with the deficiency. Management aims to prevent hemolysis by informing patients of the external agents that can precipitate attacks. In 2008, the French Health Product Safety Agency (the AFSSAPS) established recommendations including an exhaustive list of the drugs that can precipitate an acute hemolytic attack. Some of these drugs are dangerous and some are contra-indicated, except in cases without an alternative therapy, and therefore should only be used under strict medical supervision. Finally, others are dangerous only when the recommended dose is exceeded. In 2006, the French Food Safety Agency (the AFSSA) also established a list of dangerous foods and a list of foods of which the usual daily amount should not be exceeded. In cases of acute hemolytic anemia, a blood transfusion or even an exchange transfusion may be required. Prognosis is linked to screening because it allows the identification of dangerous drugs and foods that can then be avoided in order to prevent acute hemolytic attacks.
ICD-10-тай харгалзах код