Undernutrition
Дутуу хооллолт нь шим тэжээлийг дутуу хэрэглэх буюу шим тэжээлийн шингээлт ба ашиглалт алдагдсаны улмаас биеийн хэрэгцээ хангагдахгүй байх байдал юм. Энэ нь хоол хүнсний хүртээмж байхгүйгээс, эсвэл өвчний үр дагавраар үүсч болно. Дутуу хооллолт гэдэг нь ихэвчлэн эрчим хүчний хэрэглээний дутагдлыг хэлэх боловч тодорхой шим тэжээлийн дутлыг ч хэлж болох бөгөөд цочмог буюу архаг байж болно.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
А аминдэмийн дутал (VAD) гэдэг нь эмнэлзүйн ксерофтальмийн нотолгоо байхгүй байсан ч эд дэх А аминдэмийн агууламж эрүүл мэндэд сөрөг үр дагавар үүсгэхүйц бага байх байдлыг хэлнэ. Ксерофтальми гэсэн нэр томьёо нь шөнийн сохор ба Битогийн толбо зэрэг хөнгөн үе шатаас эхлээд эвэрлэгийн хуурайшил, шархлаа ба үхжил (эвэрлэгийн зөөлрөл) зэрэг сохролд хүргэж болзошгүй үе шат хүртэлх А аминдэмийн дутлын нүдний илрэлийн эмнэлзүйн хүрээг хамарна. Ксерофтальмийн өвөрмөц шинж, шинж тэмдэг ба эргэшгүй сохрох эрсдэлээс гадна өвөрмөц бус шинж тэмдэгт өвчлөл ба нас баралт ихсэх, нөхөн үржихүйн эрүүл мэнд муудах, цусбагадлын эрсдэл ихсэх ба өсөлт хөгжил удаашрахад нөлөөлөх зэрэг хамаарна.
Vitamin A deficiency (VAD) is defined as a state in which tissue concentrations of vitamin A are low enough to have adverse health consequences even if there is no evidence of clinical xerophthalmia. The term xerophthalmia encompasses the clinical spectrum of ocular manifestations of vitamin A deficiency, from milder stages of night blindness and Bitot’s spots, to potentially blinding stages of corneal xerosis, ulceration and necrosis (keratomalacia). In addition to the specific signs and symptoms of xerophthalmia and the risk of irreversible blindness, nonspecific symptoms include increased morbidity and mortality, poor reproductive health, increased risk of anaemia, and contributions to slowed growth and development.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
А аминдэмийн дутал (VAD) нь голчлон Африк ба Зүүн өмнөд Азид сургуулийн өмнөх насны ойролцоогоор 190 сая хүүхэд ба 19 сая жирэмсэн эмэгтэйд нөлөөлдөг нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал юм. Энэ нь эрсдэлтэй хүн амын дундах сургуулийн өмнөх насны хүүхдийн 33.3%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 15.3%-тай тэнцэнэ.
А аминдэмийн дутал нь урьдчилан сэргийлэх боломжтой хүүхдийн сохролын хамгийн чухал шалтгааны нэг юм; гэвч нүдний илрэлийн тархалт нь үйл ажиллагааны хувьд ач холбогдолтой дутлын асуудлын цар хүрээг хэт дутуу үнэлдэг болохыг одоо хүлээн зөвшөөрч байна. Сургуулийн өмнөх насны үүнээс хамаагүй олон хүүхэд, магадгүй том хүүхэд ба жирэмсэн буюу хөхүүл эмэгтэйчүүд эмнэлзүйн илрэлгүй дуталтай үедээ эрүүл мэнд нь хохирдог. Бага насны хүүхдэд эмнэлзүйн илрэлгүй дутал нь эмнэлзүйн дуталтай адил зарим халдвар, ялангуяа суулга ба улаан бурханы хүндийн зэргийг ихэсгэж, нас барах эрсдэлийг нэмэгдүүлнэ.
А аминдэмийн дутлын үндсэн шалтгаан нь А аминдэмийг хангалттай хэрэглэхгүй байх бөгөөд халдвар, ялангуяа суулга ба улаан бурхан их тохиолдох нь үүнийг улам хүндрүүлж болно. А аминдэм архагаар хангалтгүй хоолны дэглэм нь биеийн нөөцийг багасгаж, ялангуяа шим тэжээлийн хэрэгцээ өндөр байх амьдралын үе шатанд (жишээ нь, бага нас, жирэмслэлт ба хөхүүл үе) физиологийн хэрэгцээг (жишээ нь, эдийн өсөлтийг дэмжих, хэвийн бодисын солилцоо, халдварт тэсвэртэй байх) хангаж чадахгүйд хүргэж болно. Хангалттай удаан үргэлжилсэн буюу хүнд дутал нь А аминдэмийн дуталтай хүн амд түгээмэл тохиолддог, урьдчилан сэргийлэх боломжтой хүүхдийн сохролын тэргүүлэх шалтгаан болох ксерофтальми, цусбагадал, мөн халдварт өвчний хүндийн зэрэг ба нас барах эрсдэлийг ихэсгэж болох биеийн халдварт тэсвэрлэх чадвар сулрах зэрэг эмгэгт хүргэж болно.
Vitamin A deficiency (VAD) is a major public health problem affecting an estimated 190 million preschool-age children and 19 million pregnant women, principally in Africa and South-East Asia. This corresponds to 33.3% of the preschool-age population and 15.3% of pregnant women in populations at risk.
Vitamin A deficiency is one of the most important causes of preventable childhood blindness; however, the prevalence of ocular manifestations is now recognized to far underestimate the magnitude of the problem of functionally significant deficiency. Many more preschool-age children, and perhaps older children and women who are pregnant or lactating, have their health compromised when they are sub-clinically deficient. In young children, subclinical deficiency, like clinical deficiency, increases the severity of some infections, particularly diarrhoea and measles, and increases the risk of death.
The primary cause of vitamin A deficiency is lack of an adequate intake of vitamin A, and may be exacerbated by high rates of infection, especially diarrhoea and measles. A diet that is chronically insufficient in vitamin A can lead to lower body stores and fail to meet physiologic needs (e.g. support tissue growth, normal metabolism, resistance to infection), especially during stages of life of high nutritional demand (e.g. early childhood, pregnancy and lactation). Deficiency of sufficient duration or severity can lead to disorders that are common in vitamin A deficient populations such as xerophthalmia, the leading cause of preventable childhood blindness, anaemia, and weakened host resistance to infection, which can increase the severity of infectious diseases and risk of death.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Налихын түгмэл хуурайшил нь А аминдэмийн даамжирсан дутлыг илтгэнэ. Налих бүхэлдээ хуурай, барзгар, үрчлээстэй, заримдаа арьс мэт харагдана. Зарим хүнд хуурайшсан гадаргуу дээр кератин ба сапрофит савханцар хуримтлагдаж, хөөсөрхөг буюу бяслаг мэт харагдуулна. Ийм гэмтцийг Битогийн толбо гэж нэрлэдэг. Эмчилгээ хийснээр идэвхтэй налихын хуурайшил ба Битогийн толбо 2-5 хоногийн дотор арилж эхэлнэ. Ихэнх нь 2 долоо хоногийн дотор алга болох боловч чамархайн талын гэмтцийн нэлээд хэсэг нь багассан хэлбэрээр хэдэн сараар үлдэж болно.
Generalised conjunctival xerosis suggests advanced vitamin A deficiency. The entire conjunctiva appears dry, roughened, and corrugated, sometimes skin-like. In some individuals keratin and saprophytic bacilli accumulate on the xerotic surface, giving it a foamy or cheesy appearance. Such lesions are known as Bitot's spot. With treatment active conjunctival xerosis and Bitot's spot begin to resolve within 2-5 days. Most will disappear within 2 weeks, though a significant proportion of temporal lesions may persist, in shrunken form, for months.
ICD-10-тай харгалзах код